Үзэгчдээс санал гомдол хүлээн авах журам


“ИЙГЛ НЬЮС” ТЕЛЕВИЗИЙН ҮЗЭГЧДЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

Нэг. Зорилго

Энэхүү журмын зорилго нь уран бүтээлийн чанарыг дээшлүүлэх, уран бүтээлчид болон техникийн ажилчдын ажлын хариуцлагыг өндөржүүлэх, эфирийг тасралтгүй ямар нэгэн доголдолгүй явуулах, үзэгчдээс ирсэн санал гомдлыг хүлээг авч гарсан алдаа зөрчлийг засаж залруулах харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Санал гомдол хүлээн авах тухай

Телевиз үзэгчдийн санал гомдлыг дараах хэлбэрээр хүлээн авна. Үүнд:

- Web site

- Facebook

- албан email

- Ресепшн утсаар

Үзэгчдээс ирсэн санал гомдлыг 7 хоног бүр холбогдох ажилтнуудаас тайлан маягаар авч үйл ажиллагааны менежер нэгтгэн тухайн санал гомдолтой хамаарал бүхий нэгж хэсгийн ахлахууд болон гүйцэтгэх захиралд ахлахын хурлаар дамжуулан танилцуулна.

Нэгж хэсгийн ахлахууд санал гомдлыг хүлээн аван холбогдох арга хэмжээг авч хэрхэн арга хэмжээ авсан талаараа ахлахуудын хурал дээр гүйцэтгэх захирал болон уран бүтээл хариуцсан захиралуудад танилцуулах үүрэгтэй.

Хэрвээ ахлахууд өөрийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авах боломжгүй бол холбогдох дээд удирдлагуудад танилцуулах үүрэгтэй.

Үзэгчдийн санал гомдлыг хүлээн авч хэрхэн барагдуулсан талаар тайланг санхүү хариуцсан захирал үйл ажиллагааны менежерээр 7 хоног бүр гаргуулан авч хяналт тавин ажиллах үүрэгтэй.

Гурав.Санал гомдлыг барагдуулах тухай

Ахлахуудын хурлаар танилцуулсан санал гомдолд дүгнэлт хийн холбогдох арга хэмжээг авахыг нэгж хэсгийн ахлахуудад гүйцэтгэх захирал үүрэг болгоно.

Ахлахууд хэрхэн арга хэмжээ авсан талаар дараагийн ахлахын хурал дээр гүйцэтгэх захиралд тайлагнах үүрэгтэй.

Үйл ажиллагааны менежер ахлахуудын хурлаас авсан холбогдох арга хэмжээний талаар санал гомдол гаргасан үзэгчидэд хариу мэдэгдэх үүрэгтэй.

Дөрөв. Хариуцлага

 Үзэгчдээс ирсэн санал гомдлыг хүлээн авч цаг алдалгүй хуралд танилцуулах үүргийг хүлээсэн ажилчид ажил үүргээ биелүүлээгүй бол ажлын хариуцлага алдсан гэж үзэн хөдөлмөрийн дотоод журмын дагуу арга хэмжээ авна.

 Энэхүү журамд заасан хяналт хэрэгжүүлэх үүрэг бүхий ажилтнууд хяналтаа бүрэн хэрэгжүүлээгүй бол журмыг зөрчсөнд тооцож, МУ-ын хөдөлмөрийн тухай хууль болон телевизийн дотоод журмын дагуу хариуцлага ногдуулж арга хэмжээ авна.