АНУ-д цасан шуурганы улмаас 300,000 айл тоггүй болжээ

АНУ-ын зүүн хойд мужуудад цасаар шуурч, 300,000 айл гэрэл цахилгаангүй болжээ. Эдгээрийн 200,000 нь Нью-Йорк мужийн оршин суугчид байна. Зүүн хойд бүсийн бусад мужуудад ирэх өдрүүдэд цасаар шуурна гэж Үндэсний цаг уурын газраас сэрэмжлүүлжээ. 

Үндэсний цаг уурын газрын сэрэмжлүүлснээр нойтон цастай шуурга цагт 64 км хүрч болзошгүй гэдгийг анхаарууллаа. Нью-Йорк мужийн Бингхэмтон хотод мягмар гарагийн өглөө 36,8 см зузаан хур тунадас унажээ. Тус мужийн Виржил хотод хуртунадасны зузаан 45 см-т хүрчээ.

Ард иргэдийг цасаар шуурах үед автозамаар зорчихгүй байхыг анхааруулсан байна. Пенсильвани мужид цасан шуурганы улмаас тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн осол олон тоогоор гарчээ. Баруун Виржиниа, Мэрилэндэд 15 см зузаан цас орсон байна. Харин эргийн хотуудад аадар бороо орж, үер усны аюул нүүрлэжээ. 
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)