АНУ-ын өндөр албан тушаалтнууд Киевт очжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Лойд Остин нар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй уулзахаар ням гарагт Киевт очсон гэдгийг Цагаан ордон батлан мэдэгджээ. Америкийн албан тушаалтнууд Зеленьскийтэй уулзсаныхаа дараа Украины нутаг дэвсгэрийг орхисон тухай уг мэдээнд дурдсан байна.

Киевт болсон уулзалтын дараа АНУ 700 сая ам.долларын тусламж өгөхөөр болсон байна. Уг мөнгөний тэн хагасыг нь Украинд, үлдсэнийг нь НАТО-ын гишүүн орнууд, бусад холбоотнуудад хувааж олгохоор шийдвэрлэжээ. Үүнээс гадна Киевт 165 сая ам.долларын зэвсэг худалдахаар болсон байна. Аюулгүй байдлын үүднээс Блинкен, Остин нарын Киев дэх айлчлалыг нууцалжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Укрианд нуусан юм нь ил болчих гээд их сандарч байна даа янкууд . Удахгүй буруу нь бултайтал ил болж үйл нь өгөр толгой дээр нь буунадаа Америкийн . Америкийн дэлхий болохын уу хаашаан

    0 1 Хариу бичих
    • nusaa cham ruu niij, 300 mini bank duuren binzentei bna

      0 0
    • дуугай л нусаа сайн татаад ,приустээ яаж жаахан бензин олох тухайгаа бод ,

      0 0