Монголбанк бодлогын хүүг 1.5 хувиар буурууллаа

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл ээлжит шийдвэрээ гаргаж, мөнгөний бодлогын хүүг 1.5 хувиар буурууллаа. Ингэснээр 12 хувьтай байсан бодлогын хүү 10.5 хувь болж байгаа юм. Энэ нь 2013 оноос хойших хамгийн бага бодлогын хүүгийн төвшин болж байна. Монголбанк энэ оны эхээр мөнгөний бодлогын хүүг 13-аас 12 хувь болгож нэг нэгж хувиар бууруулсан. Өнгөрсөн онд инфляцийн төвшин 1.8 хувьд хүрч, буурсан нь бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

Бодлогын хүү гэдэг нь Төв банкны арилжааны банкуудаас татан төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгөд төлж буй тогтмол хүү бөгөөд бодлогын хүүг бууруулснаар банкуудын зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлдэг. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)