ФОТО: "Хоол, хүнсний гэрэл зураг-2022"
"Pink Lady Food Photographer буюу Хоол, хүнсний гэрэл зураг-2022" шалгаруулалтын шилдгүүд тодорлоо. Энэ жилийн шилдэг зургаар Кашмирын гудамжны хоол худалдаачны хөрөг шалгарчээ. Хайам Чоук бол өдрийн цагаар Сринагар хотын бусад гудамжнаас төдийлөн ялгарахгүй. Харин оройн цагаар энд олон тооны зуух асааж, вазван шишийн үнэр, утаа нь энэ гудамжийг хоолонд дурлагчдын диваажин болгон хувиргадаг.
Гэрэл зургийг Дебдатта Чакраборти
Өсвөрийн гэрэл зурагчин ангилалд (11-14 нас) - Чхат Пужа өргөл
Чхат Пужа баяраар нар жаргах үед сүсэгтнүүд усан дотор зогсоод хоол унд, залбирал өргөдөг.
Гэрэл зургийг Индиго Лармоур
Гэр бүлийн хоол - Уламжлалт хоол ангилалд
Хаврын баяраар баруун Хунань нутгийнхан туанса буюу цавуулаг будаагаар хөнгөн, чихэрлэг амттан хийдэг.
Гэрэл зургийг Вейнин Линь
Зоогийн ширээнд ангилалд - Ritz рестораны үдшийн цэс
Гэрэл зургийг Жон Кэри
Европын шилдэг гэрэл зурагчин ангилалд – Гоймон ба буржгар үс
Насанд хүрэгчид бид ихэвчлэн ходоодоороо биш нүдээрээ хооллодог. Хүүхдүүд харин ходоодтойгоо маш нарийн холбоотой байдаг. Ремко охиныхоо энэ зургийг эхнэр Ванжа ван дер Лидений бичиж буй гэр бүлийн хоолны номонд зориулан авчээ.
Гэрэл зургийг Ремко Крайжевелд
Хүнсний худалдаа ангилалд- Йогьякартагийн хөл ихтэй зах
Гэрэл зургийг Анна Лорейн Хартманн
Fujifilm-ийн нэрэмжит инновацийн шагнал - Төв парк
Энэхүү зураг нь хүнсний бүтээгдэхүүнээр бяцхан ертөнц бүтээх "Foodtopia" төслийн нэг хэсэг юм.
Гэрэл зургийг Юлий Василев
Филипп Харбены нэрэмжит шагнал - Тогооч
Гэрэл зурагчин энэхүү агшин буулгахдаа Анри Матиссын уран зургаас санаа авчээ.
Гэрэл зургийг Вейнин Линь
Хоолны хөрөг ангилалд- Тарвасны фета салат
Фета бяслаг болон лаврын навч, халуун ногоотой амтат гуа, тарвасны салат
Гэрэл зургийг Даниела Герсон
Зүүн Өмнөд Азийн шилдэг гэрэл зурагчин ангилалд - Өглөөний гараа
Гэрэл зургийг Тиен Нгуен Нгок
Хоолны стилист - Зуны ногооны тарт
Гэрэл зургийг Кэролин Строте
Гар утсаар авсан гэрэл зураг ангилалд – Норвегийн хатаасан сагамхай загас
Гэрэл зургийг Кася Цисельска-Фабер
Баярын зоог ангилалд- Улаан бууз
Хятадын Фүжянь мужийн нэгэн гэр бүл будаа, ногоон буурцагтай бууз хийж буй. Улаан өнгөтэй зуурсан гурилан дээр "Аз жаргал" гэсэн үгтэй хэв дарж, том саванд жигнэнэ. Энэхүү уламжлал нь шинэ оныг дахин нэгдэж угтаж, ирж буй он амжилт бүтээлээр дүүрэн байх болно утгатай.
Гэрэл зургийг Чен Ин
Хүнсний үйлдвэрлэл ангилалд- Гоймон
Баяр ойртож байгаа тул хүү наранд түүхий семай хатааж байна.
Гэрэл зургийг Жойжит Дас
Хоол ба улс төр ангилалд - Мөрөөдөл нисэн одоход
Бангладешийн Дака хотын Чад Уддан ядуусын хороололд бяцхан охин эгчийнхээ хамт ус хайж явна. Эндэхийн хүмүүс өдөрт хоёрхон удаа буюу өглөө, оройд цэвэр ус амсдаг.
Гэрэл зургийг К. М. Асад
Дэлхийн хүнсний хөтөлбөрийн нэрэмжит шагнал – Ажлын дараах хоол
Гэрэл зургийг Файсал Азим
Ургацын дараа ангилалд - Гоймонгийн хөдөлгөөн
Гоймон бол Хятадын өмнөд Фужианы иргэдийн дуртай хоол. Тэдний гоймон хийх, хөргөх үйл явц ч туйлын өвөрмөц.
Гэрэл зургийг Чан Жианбин