Их дээд сургуульд оюутан элсүүлэх үндэсний босго оноог 480 байхаар тогтоолоо

Их, дээд сургууль, коллежид 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог тогтоолоо. Босго оноонд төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын оноог ижил байхаар шийдвэрлэсэн гэж Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ.

Оюутан элсүүлэх үндэсний босго оноо: 

  • Их сургууль- 480
  • Дээд сургууль - 440
  • Коллеж -400
  • Орон нутгийн их, дээд сургууль -410


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)