Танилц: Сурагчдын улсын шалгалтын хуваарь
2021-2022 оны улсын шалгалтын товыг Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа. Энэ хичээлийн жилийн бүтцэд бага ангийнхан зургаадугаар сарын 3-нд хичээллээд амрах бол дунд, ахлах ангийнхан 10-нд хичээллээд, дараагийн долоо хоногт нь шалгалтаа өгөхөөр хуваарилжээ. Улсын шалгалтад тав, ес, 12 дугаар ангийн сурагчид болон МСҮТ-ийн суралцагчид хамрагдана. Тухайлбал, тавдугаар ангийн сурагчид математик, монгол хэл, хүн ба байгаль хичээлээр мэдлэгээ шалгуулах бөгөөд шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут байх юм.
Улсын шалгалтын хуваарь:
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.