Хуулиас давсан журам баталсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл алдаагаа засах ёстой
Монгол Улсын хөгжлийг гацааж байгаа, тэгш байдлыг үгүйсгэгч, Үндсэн хуулийн агуулгыг хог шороотой хутгагч, иргэдийн нүдний гал цогийг бөхөөгч хүчин зүйлсийн дотор хуулиас давсан журам, авлига, албан тушаалын гэмт хэрэг дээгүүрт орно. Харамсалтай нь, дээрх эмгэнэлт байдлыг УИХ, УИХ-аас байгуулсан Үндэсний зөвлөл, төрийн байгууллага нийлээд ил цагаан хийдэг болсон байна. “Капитал” банкнаас өрөндөө авсан орон сууцуудыг НДЕГ ажилчдадаа ипотекийн зээлээр өгсөн процесс үүний тод жишээ боллоо.
Албан тушаалын гэмт хэрэг гэж юу вэ
Авлига, албан тушаалаа ашиглах гэмт хэргийн үр дүнд улс хохирох нь ховор байдаг. Улсаас олгох боломж хэнд очих вэ гэдгийг шийдэхэд л энэ гэмт хэрэг үйлдэгддэг. Хохирогч нь улс биш, боломжоо хулгайлуулсан, булаалгасан иргэн байдаг юм. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин найзынхаа компанид зээл олгосон, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Капитал” банкнаас өрөнд хураагдсан байруудыг ажилчдадаа ипотекийн зээлээр олгосон хэрэг бол албан тушаалын гэмт хэрэг мөн. Гэтэл албан тушаалын гэмт хэрэгтнүүд “Улсыг яаж хохироочихсон юм бэ”, “Улсыг хохиролгүй болгох менежмент хийсэн” гэхчлэн тайлбар тавьж байгаа нь тэдгээр хүмүүс төрийн талаар ойлголт байхгүй, бусдын боломжийг булаах нь байдаг л зүйл мэт ойлгож явдгийн шинж мөн. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүмүүс төрийн албанд таарч тэнцэхгүй юм.
УИХ-аас байгуулсан үндэсний зөвлөлүүд хуулийг завхруулж байна уу
Хуулиас давсан журам гэж бид их олон жил ярьсан. Харамсалтай нь устгаж чадсангүй. Хууль давсан журмыг өмнө нь яам баталж, хуулийг хүйчгүйдүүлдэг, хэрэгжилтийг гацаадаг байсан бол одоо УИХ-аас байгуулсан Үндэсний зөвлөл Үндсэн хуулийн агуулгыг гажуудуулсан журам гаргаж иргэдийг хохироодог болжээ. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн иргэдэд дуудлага худалдаагаар худалдах ёстой орон сууцуудыг ажилчдадаа өгөхдөө Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2021 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “ЭМД-ын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслэх, худалдан борлуулах журам”-ын “ЭМДЕГ нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын албан хаагчид болон иргэн, хуулийн этгээдэд зах зээлийн ханшаар банкны зээл болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулахгүйгээр шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэсэн гэдгээ өөрөө хэлсэн байсан. Тэгэхээр, Үндэсний зөвлөлийн журам хэрэгжүүлсэн гэдгээр Л.Бямбасүрэн дарга буруугүй, харин хуулиас давсан журам гаргасан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл яалт ч үгүй буруутай болж таарч байна. Энэ бүтцийг УИХ-аас 2017 онд анх байгуулж байсан бөгөөд одоогийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын Эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн газрын дарга Д.Нарантуяа, Эрүүл мэндийн яамны даатгалын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн нарын зэрэг хүмүүс багтдаг. Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой жагсаалт, төлбөрийн хэмжээ, санхүүжилт дээр нь өр төлбөр барагдуулах зэрэг журам шинэчлэн батлах эрхтэй. Гарсан тогтоолуудыг нь шүүж үзэхэд зөв зүйтэй бөгөөд цаг үеийн, зайлшгүй хийгдэх ёстой өөрчлөлтүүдийг хийж иржээ. Санхүүгийн хүчин чадалдаа тохируулж, салбараа “гал алдуулахгүй” хэмжээнд барих, боломж бололцоо бүрдсэн бол боломжийг иргэдэдээ нээж өгөх зэргээр хурдтай, уян хатан ажилладаг болох нь мэдрэгдэж байсан. Харамсалтай нь, Л.Бямбасүрэн даргын урдаа бариад байгаа 2021 оны 11 дүгээр тогтоол, “ЭМД-ын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслэх, худалдан борлуулах журам”-ыг батлахдаа л ноцтой алдаа гаргачихаж. Энд ганц “Капитал”-ын асуудал яригдахгүй. ЭМДС шиг том газарт дахиад ижил тохиолдолд орохгүй гэж газаргүй. Тэр болгонд л өөрийнхөө ажилчдад өгөөд байх хэрэг үү гэсэн асуулт г,арах нь мэдээж хэрэг. Тиймээс иргэн бүрд тэгш боломж олгох хуулийн зарчмаа бодож, дуудлага худалдаагаар борлуулах журмаа сэргээж дээр дурдсан журмыг яаралтай хүчингүй болговол зохино.
Ер нь Үндэсний зөвлөлүүд гэж юу юм, хэчнээн байдаг юм, эрх үүрэг, гаргасан шийдвэр зэрэгт анхаарал хандуулж байх ёстой гэдгийг ч энэ явдал харуулсан гэж бодож байна.
иргэн 13 өдрийн өмнө
ЭМДҮЗ жил болгон тогтоол гаргаж ямар ч үндэслэлгүй шийдвэргаргаж даатгуулагчдыг хохироож бна.5 хоног байтгуай 3 хоног ч эмчлүүлж хүрэхээргүй мөнгийг даатгуулагчлад өгч бна.ЭМЯ,ЭМД газрууд хоорондоо ямар ч уялдаа холбоо бхгүй.АМЬДРАЛААС тамарчихсан шийдвэр гаргаж ард иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгээд бна
0 0 Хариу бичихАнуужин гишүүний хэлсэн үг зөв 14 өдрийн өмнө
ЭМДБ -д худалдан авах ажиллагаа эрхлэх эрх хэн өгсөн юм бэ?!’!!!!! гэж. Засгийн газрын ЭМДдаатгалын асуудал эрхэлсэн агентлаг яахлаараа Төрийн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэгч агентлагын ажлыг авч эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрсөн бэ?!!! гээд ярьвал ЭМДҮЗ бүхэлдээ буруудна шүү дээ.
0 0 Хариу бичихБүх үйл явц Хууль зөрчиж байна 14 өдрийн өмнө
Сүүлийн үед МҮЭ хүртэл ЭМДҮЗ гишүүнээр оролцох ёстой , ЭМДҮЗ огцор гэх боллоо. ҮЭ бол үйлдвэрчний эвлэлиын гишүүдийн эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах үүрэгтэй ашгийн бус байгууллага гэтэл ашиг сонирхол, эрх мэдэл хөөцөлдөөд Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд орно гэдэг бол хууль зөрчсөн асуудал. Эрх мэдэлийг хуулиар хязгаарласан байх тул хууль журмаа үзэж эрх ямба эдлэ эс тэгвээс хэрэгт орно. Юм унш.
0 0 Хариу бичихЭМДҮЗ хууль зөрчсөн 14 өдрийн өмнө
ЭМДҮЗ бүхэлдээ засгийн гарын сайд, яамны газар, хэлтэс, агентлагын дарга нараас бүрдэж , аль нэг яам агентлагт эрх мэдлийг давхардуулан хийх ёстой ажлыг биш хийх ёсгүй ажлыг тогтоол журам гаргаж хэрэгжүүлэх нь хууль зөрчсөн ажил ш дээ. ЭМЯ ЭМДБ хүн амд ЭМТ үйлчилгээ үзүүлж, түүниыг санхүүжүүлэх л үүрэгтэй. Энэ утгаараа хууль зөрчсөн.
0 0 Хариу бичихШунал эхэдвэл ….. 14 өдрийн өмнө
ЭМДБ худалдан авах ажиллагаа эрхлэх ёсгүй. Энэ бол Засгийн газрын худалдан авах ажиллагаа эрхлэх агентлагийн хийх ажил. ЭМДБ сандаа мөнгө оруулах , тусламж үйлчилгээг санхүүжүүлэх үүргээ л гүйцэтгэж “ Нэр цэвэр” явах ёстой. Хэт эрх мэдэл, ашиг сонирхолоос болж асуудал орсон нь буруу
0 0 Хариу бичих