Э.Оюунболдын барилдах эрхийг хассан МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгожээ

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд болсон. Энэ хурлын үеэр Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан. Тэгвэл Спортын арбитрын шүүх Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд уг шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэснээр Э.Оюунболдын барилдах эрх нээлттэй болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)