Футзалын үндэсний шигшээ багийн бэлтгэл Малайз улсад эхэллээ

2022 онд есдүгээр сарын 15-нд Кувейт улсад Азийн хөлбөмбөгийн холбооны Футзалын Азийн цомын тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд тавдугаар сарын 17-21-ний хооронд Малайз улсад явагдах юм. Шигшээ баг Малайзад тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилалтаа хийж эхэлсэн бөгөөд Малайз Улсын Футзалын дээд лигийн клубүүдтэй нөхөрсөг тоглолт хийх юм.

Тоглолтуудын хуваарь

Монгол-Хонконг 5-р сарын 17-нд 20.30

Монгол-БНСУ 5-р сарын 18-нд 20.30

Япон-Монгол 5-р сарын 19-нд 17.00

Тайвань-Монгол 5-р сарын 20-нд 17.00 тус тус тоглоно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)