Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ

Дорнод аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, Халхгол сумын төвөөс баруун зүгт 150 км-т Бадам-Иш гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид Авто-Агро ХХК-ийн ажилтнууд хээрийн түймрийг 16:10 цагт бүрэн унтраасан.

Иймд иргэд та бүхнийг гал түймрээс урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхааруулаа. 

  • Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй шороон зурвас гаргах
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)