Монгол ойрын хугацаанд Старлинкийн интернэт сүлжээнд холбогдоно
Америкийн тэрбумтан Илон Маск хиймэл дагуулын интернэт үйлчилгээгээ нэвтэрсэн болон нэвтрүүлэхээр төлөвлөж буй орнуудыг харуулсан газрын зургийг твиттер хуудсандаа нийтэлжээ. Зурагт харуулсан ойрын үед нэвтрүүлэхээр төлөвлөж буй орнуудын дотор Монгол улс багтсан байна.
Updated Starlink availability by region https://t.co/uxLqoNpr7M
— Elon Musk (@elonmusk) May 13, 2022
Мөн Илон Маск нь "Старлинк Сервисес Монголиа" нэртэй компаниа гуравдугаар сарын 21-нд манай улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Тус компани нь Старлинк компанийн интернэт үйлчилгээг Монголд дахь үйл ажиллагааг хариуцан ажиллах юм. Өнөөдрийн байдлаар Старлинк компани нь 32 улсыг интернэтийн сүлжээнд холбосон бөгөөд нийт 2200 хиймэл дагуул сансарт хөөргөжээ.
Старлинк компанийн нэмэлт мэдээлэл:
“We Are Social” байгууллагын мэдээлснээр, 2022 оны эхээр дэлхий дээр ойролцоогоор таван тэрбум хүн интернэт холбогджээ. Энэ нь дэлхийн нийт хүн амын 38 орчим хувь нь ямар нэгэн байдлаар интернэт нэвтрэх эрхгүй гэсэн үг.
Энэ хурдаар явбал дэлхийн нийт бүх хүн 12-15 жилийн дараа интернэтээс бүх мэдээллээ авах боломж бүрдэх юм. Мөн шинээр дижиталжсан бүс нутгуудын холболтын хурд ч одоогийн дундаж үзүүлэлтээс давах юм байна. Гэсэн ч, Илон Маск дэлхийн хүн амд тулгарсан эл асуудлыг шийдэхэд гар бие оролцож, 2015 онд “SpaceX” компанийнхаа нэг салбар дээр суурилсан “Starlink” төслийг эхлүүлсэн билээ.
Зочин 2 өдрийн өмнө
Яваандаа Мобиком, Скайтел, Юнител, Жи мобайл мэт нь устаж алга болно. Дэлхийн хаанаас ч өндөр чанартай видео дуудлага хийж болж байхад өндөр төлбөртэй voice call алга болох нь мэдээж. Өө, нээрээ 9911 бас алга болно.
9 3 Хариу бичихзочин 2 өдрийн өмнө
Монголын үүрэн телефонууд төрлүүгээ ховлоод ямар нэг хориг нтр тавиулчих вийдээ сда
4 0 Хариу бичихХаха 3 өдрийн өмнө
Хөдөөний оркууд борно л үздэг болно биз
2 5 Хариу бичихЗочин 3 өдрийн өмнө
Моояа нар маань одоо шуугилдаж эхлэнэ дээ! Мэргэн бөөдий моояа нар юу гэхийг нь тааж мэдэх хүн бхйга уу???
2 0 Хариу бичихЗочин 3 өдрийн өмнө
2 hursh n zugeer suuhguil bailgui.Hamaagui daldaganah herg baigaa yumuu er n
0 9 Хариу бичихЗочин 4 өдрийн өмнө
Бүгд л энийг бичээд байхын энэ интернет монголд орж ирэхээр яг яахын? Яг яана гээд байгаа талаар хэн ч бичихгүй юм. Сайн муу тал байгаа шдэ тэрийг нь бич лдээ хуулбар л яваад байхын
0 0 Хариу бичих