Европ Оросын хийн хамаарлаас гарахын тулд 195 тэрбум евро зарцуулна

Европын холбоо Оросын эрчим хүчний эх үүсвэрийн хамаарлаас гарахын тулд ойрын таван жилд 195 тэрбум евро зарцуулах төлөвлөгөөтэй байгааг Financial Times сонинд бичжээ.

Еврокомиссийн бэлтгэсэн төлөвлөгөөгөөр, Оросын хамаарлаас гарахын тулд цэвэр эрчим хүчинд хурдацтай шилжих ёстой болж байна. Үүний тулд эрчим хүчний хэрэглээг 13 хувиар бууруулна.

Бас нэг зорилго нь сэргээгдэх эрчим хүчийг 2030 он гэхэд 45 хувь хүртэл өсгөх  ёстой гэж хууль тогтоогчид үзлээ. Эхлээд уг үзүүлэлтийг 40 хувь гэж тооцож байсан юм. Евро парламент төслөө тавдугаар сарын 18-нд  албан ёсоор танилцуулах ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)