Монгол морьд Зүүн өмнөд Азийн спортын их наадмын нээлтэд үүрэг гүйцэтгэжээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Зэвсэгт цагдаагийн дэргэдэх Морьт цагдаагийн хороо нь 2022 оны тавдугаар сарын 12-23-ны өдрүүдэд Вьетнам Улсад зохион байгуулагдаж буй Зүүн Өмнөд Азийн Спортын 31 дүгээр их наадам /SEA GAMES 31/-ын нээлтийн үйл ажиллагааны үеэр аюулгүй байдал, нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр үүрэг гүйцэтгэсэн байна. Тус хороо нь байгуулагдсан цагаас хойш ийнхүү анх удаа томоохон арга хэмжээний үеэр нийтийн хэв журам сахиулах тусгай үүрэг гүйцэтгэсэн нь АСЕАН-ы бүс нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний анхаарлыг ихээхэн татсан аж. Энэ тухай Вьетнамын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцолжээ. 2020 онд тус хороог Монгол Улсын тусламжтайгаар анх байгуулсан бөгөөд уналга эдэлгээ болон үржлийн зориулалт бүхий 105 толгой монгол адууг Вьетнамд тээвэрлэн хүргэж байсан бол эдүгээ 125 тоо толгой болж өссөн байна.

Тус хороо нь Гадаадын төрийн тэргүүнийг угтан авах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоос гадна нийгмийн хэв журмыг сахиулах, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй хил орчмын ойн бүсүүдэд аюулгүй байдлыг хангахад тусгай үүрэг гүйцэтгэх юм. Вьетнам Улсад байгуулагдсан энэхүү Морьт цагдаагийн хороо нь АСЕАН-ы улс орнуудад байгаа цорын ганц нэгж гэдгээрээ онцлог аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Монголчууд өөрсдөө унаж эдэлж ч чадахаа больсон доо. Хөдөө морь унахаа болиод хятад мотоцикл унаад, хотод бол машинаа унаад Морь гэж мэддэг хүн цөөрсөн дөө. Монгол хүн ажил ажил хийж чадахгүй, бизнес хийж чадахгүй, нэгэндээ дандаа гай чирч явдаг хөгийн ард түмэн дээ.

    0 0 Хариу бичих
  2. Ах дүү социалист орнуудын харилцаа мандан бадраг!

    0 0 Хариу бичих
  3. хөөрхөн юмаа

    1 0 Хариу бичих