ИНФОГРАФИК: Дэлхийн ой мод хэрхэн хорогдсон бэ

Ойн хомсдол уур амьсгалын өөрчлөлт үзүүлж буй нөлөөллийг мэдэрсэн дэлхийн удирдагчид 2030 он гэхэд ойн хомсдолыг зогсоох амлалт өгсөн.

 Доорх графикаас харахад сүүлийн мөстлөгийн үеэс дэлхийн ой мод улам бүр хурдацтай багасч буй.

Хүн төрөлхтөн хүнсний байнгын эх үүсвэр болохын тулд ургамал тариалж, малыг хэрхэн гаршуулахаа олж мэдсэний дараа ашиглах талбай хэрэгтэй болсон.Олон зууны туршид ногоон байгууламжийн алдагдал харьцангуй удаан байлаа. 1800 он гэхэд дэлхийн нийт 700 сая га ой, онгон байгаль малын бэлчээр, газар тариалангийн талбайгаар солигджээ.

Тэгвэл 1800-аад оны үйлдвэржилтийн хувьсгал энэ үйл явцыг улам хурдасгасан юм. 1900 оноос хойш 1.1 тэрбум га ой устаж үгүй болжээ. Үүнээс 100 сая га нь сүүлийн үед буюу 2000-2018 оны дүн ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)