Хамгаалах нь ургуулахаас ч дутахгүй чухал

Манай улс нэг тэрбум мод тарих зорилт дэвшүүлж, үүнийгээ дэлхий даяар зарласан. Нэг тэрбум мод тарина гэдэг том зорилт. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн энэхүү зорилтыг бүхий л салбарын аж ахуйн нэгжүүд дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Үүнтэй зэрэгцүүлэн одоо байгаа ой модоо хамгаалах нь бас чухал байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь, сүүлийн жилүүдэд хөнөөлт шавж ойн нөөцөд их хэмжээгээр заналхийлэх болжээ. Манай улс ойн хөнөөлт шавжтай тэмцэх, тоо толгойн нягтаршлыг бууруулах ажлыг хамгийн анх 1957 оноос эхлэн ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран зохион байгуулжээ. Түүнээс хойш ойн хортон шавжтай тэмцэж ирсэн ч сүүлийн жилүүдэд тэмцлээ илүү сайжруулах шаардлага үүсээд байна. Учир нь, 300 гаруй мянган га талбай хөнөөлт шавжид нэрвэгджээ. Дэлхий дээр 1.2 сая зүйлийн шавж шинжлэх ухаанд тэмдэглэгдсэнээс Монголд 14 мянган зүйлийн шавж бий. Тэдний 737 зүйл нь мод, бут, сөөгний навч шилмүүс, иш холтос, модлог, үр жимс, үндэсээр хооллон хөнөөл учруулдаг. Ойн санд хөнөөл учруулдаг 46 зүйл шавж байдгаас онцгой их хөнөөл учруулдаг таван төрлийг эрвээхэй байгааг эрдэмтэд тогтоогоод байна. Монгол орны ойн санд хөнөөл учруулж буй таван төрлийн эрвээхэйнээс хамгийн их голомтлон хөнөөл учруулж байгаа нь Өрөөсгөл хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй аж. Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол 2021-2022 онуудад үргэлжлэх нь судалгаагаар тогтоогджээ. Жил бүр хортон шавж устгах ажил зохион байгуулдаг ч төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хангалттай хэмжээнд зохион байгуулж чаддаггүй ажээ. Үүнтэй холбогдуулан Монгол орны ойн сангийн нөхцөл байдлын талаарх тоон мэдээллийг танилцуулъя.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)