Сурагчдын XIX Олимпийн наадамд Монгол Улс анх удаа оролцоно

Сурагчдын XIX олимпийн наадам болох “Гимназиад-2022” энэ сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг наадамд манай улс анх удаа оролцох бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин дасгалжуулагчийн хамт Франц улсыг зорино. Сурагчдын олимпт 69 орны 3662 тамирчин оролцох бөгөөд спортын 20 төрөлд өрсөлдөнө. Манай улсаас жүдо бөхийн төрөлд Д.Номин, Б.Батдаваа нар оролцох юм.

Сурагчдын XIX олимпийн наадам болох “Гимназиад-2022”-д оролцох тамирчид:

Доржпүрэвийн Номин

Оролцох төрөл: Жүдо бөхийн -57кг

Нийслэлийн лаборатори нэгдүгээр дунд сургуулийн 11е ангийн сурагч. Самбо, жүдо бөхөөр хоёр жил хичээллэж байгаа.

Амжилт

-Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл /2022 он/

-Самбо бөхийн Залуучуудын УАШТ алт /2022 он/

-Самбо, жүдо бөхийн аймаг, бүсийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальтай.

Батхуягийн Батдаваа

Оролцох төрөл: Жүдо бөхийн -60кг

Баянчандмань ЕБС-ийн 12а ангийн сурагч. Самбо жүдо бөхөөр зургаан жил хичээллэж байгаа. 2021 оны Жүдо бөхийн өсвөр үеийн азийн аваргад Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан.

Амжилт

-Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний алт /2020 он/, мөнгө/2018 он/, хүрэл /2021 он/,

-Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ алт /2022 он/

-Монголын хүүхдийн VI их наадмын аварга /2018 он/

-Залуучуудын УАШТ хүрэл /2022 он/  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)