“АМЬД ӨНГӨ” синтез шоу ирэх сард болно

“Хайрын Хурим” хувцас загварын урлан 16 жилийн ойдоо зориулж “АМЬД ӨНГӨ” синтез шоуг 2022 оны 6 сарын 24-нд хөдөө талд зохион байгуулна. 

Синтез шоу гэдэг нь хоёр болон түүнээс дээш зүйлсийг нэгтгэн ямар нэгэн шинэ зүйл үүсгэх үйл явцыг хэлдэг бөгөөд энэ удаа хувцас загвар, дүрслэх урлаг, хөгжмийн хоршил хэрхэн нэгдэхийг харж болох нь. 

Шоуны Ерөнхий Куратороор МУСГЗ Х.Дамдинсүрэн, Ерөнхий зохион байгуулагчаар “Профайл” Эженси ажиллана. 

“Хайрын Хурим”-ийн Дизайнер Б.Ууганцэцэг, Ч.Сийлмаа нарын хурц тод шийдэл бүхий өдөр тутам, гоёл, ажил хэрэг, хурим, нэхмэл төрөлд бүтээх 50 загвар, дэлхийн дүрслэх урлагийн НОРД АРТ фестивалд энэ жил улсаа төлөөлөн оролцож буй МУСТА, Зураач Э.Цолмонбатын өнгө будаг сүлэлдсэн импрессионизм урсгалын бүтээлүүд, “Дэлхий” хамтлагийн хөгжим хоршин үзэгчдийн мэлмий, оюун, сонорыг мялаах нь. 

Шоуны нүүр царайгаар загвар өмсөгч Л.Гончигсумлаа сонгогдож, Америкийн тансаг зэрэглэлийн хувцасны брэнд болох FRANKIE COLAB хамтран оролцож байна. 

300 зочинд үзүүлэх уг шоуны тасалбар ирэх 7 хоногт урьдчилсан захиалга авч эхлэх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ataarhuu gej kkk

    0 0 Хариу бичих
  2. Энэ Гэгээ ховор царай шүү

    0 0 Хариу бичих
    • Үхсэн баасны ховор царай байдаг юм хөдөө царайтай Синга янхан. Олон дайсантай яшка даа бас тэгэж яваад хар тамхичин!

      0 0