"Яг түүн шиг-2022"-ын оролцогчид маргааш хэний дүрд хувирах вэ

Ням гараг бүр “Боловсрол” телевизээр хүрч буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг цар тахлын улмаас хоёр жил завсарласны эцэст үзэгчидтэйгээ эргэн уулзаад байгаа билээ. Тавдугаар сарын 8-нд анхны дугаараа хүргэсэн "Яг түүн шиг-2022" шоу  нэвтрүүлгийн хоёр дахь дугаар маргааш цацагдана. Тэгвэл хоёрдугаар дугаарт хэн, ямар дүрд хувирах болсныг эргэн сануулъя.

Дуучин, жүжигчин, комедиан С.Зоригт-Звери

Залуу жүжигчин Х.Баярмаа-Рианна

“Gangbay” хамтлагийн дуучин С.Баянмөнх /Баянаа/-Д.Сосорбарам

“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг /Эрка/-Элвис Пресли

Дуучин Б.Чойжилсүрэн /Чойжоо/-Снүүп Дог

“Никитон” хамтлагийн дуучин Ч.Мишээл-Н.Цэцэнбилэг буюу Цэцэ

ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга-Д.Болд

Гавьяат жүжигчин, поп дива С.Наран-Weeknd

“Яг түүн шиг 2022” дугаарын шүүгчээр дуучин, аялагч Г.Ганхүү, жүжигчин Т.Бархүү нар ажиллаж буй бол хөтлөгчдийн хувьд хэвээр байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ЭНЭ ШОУ БОЛОВСРОЛ ТВ-ГЭЭР ГАРЧ БАЙГАА МУУ АРАЙЭЭРХИЙ БАЙНАА ТА НАР УРЛАГ ГЭЖ ЮУ БЭ БИ ӨӨРӨӨ ХЭН БЭ ГЭДГЭЭ Ч ОЙЛГООГҮЙ ХҮМҮҮС БАЙХЫН. БУСДЫГ ДУУРАЙЖ ТВГЭЭР ГАРЧ ИНГЭЭЖ ТЭНЭГТЭХ ЯАМАР ХЭРЭГ БАЙНА. НААДАХ МУУХАЙ НЭВТРҮҮГИЙГ БАГА ХҮҮХДЭЭС АХУУЛААД ОЛОН НИЙТ ХАРЖ БАЙНА. ХЭН Ч БИШ ХҮН ХҮНИЙГ ДУУРАЙДАГ ШҮҮ. ТА НАР МАЛНУУД ТЙИ БАЙЖ БОЛНО. МОНГОЛД БАС ӨӨР ХҮМҮҮС АМЬДАРЧ БАЙНА НААД ШОУГАА ЭРГЭЖ ГАРГАМААРГҮЙ БАЙНА. АЛЬ БУРУУ БИШ ЮМЫГ ХИЙХИЙН. ТАНАР ЕРООС СУРДАГГҮЙ УРЛАГ ГЭЖ ЮУ БЭ БИ ХЭН БЭ ГЭДГЭЭ ОЙЛГООГҮЙ ХҮМҮҮС БИТГИЙ ОЛНЫ НЭР ХҮНД УНАГААД БАЙГААРАЙ ХАА БОЛЬ НААДХАА ЯМАР ЭВГҮЙ МУУХАЙ ЮМ БЭ

    0 0 Хариу бичих
  2. Гавьяатууд болих хэрэгтэй. Уралгын жоохон баагийнуудтай Яг Түүн Шиг Шоунд мөр зэрэгцэн явах гэж дээ. Та нар сурсан зүйлээ энэ урлагийн жоохон баагийнуудаа заах ёстой биш юмуу .... Гэтэл Гавьяат нэр зүүсэн жижигхэн баагийнууд юм дөө

    0 1 Хариу бичих
  3. МУГЖ наран одоо болих хэрэгтэй. Гавьяат хүн ийм шоунд орож уралгын жоохон гаруудтай мөр зэрэгцэн явах гэж дээ. Тэгвэл МУГЖ Сарантуяа, Ариунааг, Яг түүн шиг шоунд дуудах хэрэгтэй.

    1 0 Хариу бичих
    • Yg onood helchhlee Naran Erka nas nasniihantaigaa oroltsoldoo

      0 0