ФОТО: 70 жил сэнтийд заларсан Хатан хаан

II Элизабет хаан ширээнд суусны 70 жилийн ойг Их Британи даяар сүр жавхлантай тэмдэглэж байна. Дөрвөн хоног үргэлжлэх баярын үйл ажиллагаа өчигдөр торгон цэргийн жагсаалаар эхэллээ. 96 настай Хатан хаанд хүндэтгэл үзүүлэх жагсаалд нийт 1500 цэрэг, 400 хөгжимчин, 250 морь, 70 нисэх онгоц оролцсон юм. Эзэнт гүрний түүхэнд он удаан жил хаан суусан ойг тохиолдуулан орон даяар 200 мянга гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.  Хатан хааны ойн баярыг Их Британиас гадна хамтын нөхөрлөлийн орнууд Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Канадад тэмдэглэж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)