Эмээлтийн махны хэрэг & Монголчуудын хожимдсон гэмшил

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал–Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөлгөөн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе!”гэсэн илтгэлийг онцлон энэхүү бичил нийтлэлээ босголоо. Бухимдахгүй, буруутныг хайлгүй, ухаалгаар, дүгнэлт хийн бясалгана уу?! 

“Сүх далайтал үхэр амар” гэдэг үлгэрээр манайхан ажиллаж амьдардаг. Хэнэггүй нь дэндчихсэн, хэнэггүй нь залхуурлаас нь үүдэлтэй. Эмээлтийн махны хэрэг дэгдээгүй бол энэ чигээрээ яваад л байх байсан, идэж уугаад л. “Ковид”, “Оросын тусгай ажиллагаа” тохиогоогүй бол энэ эрчээрээ бэлэнчилсэн, лазагнасан, хэтэртлээ хэрэглэсэн, найр наадамд нугасгүй МОНГОЛ л яваад байх байлаа.

Гай таарч тэр МОНГОЛ-ыг сэтгэдэг, түгшдэг, яаруулдаг, хөдөлгөдөг гадны хүчин зүйлс яалт ч үгүй гараад иржээ. Одоо яая гэхэв. “Ковид”, “Оросын тусгай ажиллагаа” дэгдсэнд монголчууд буруугүй л дээ.

Тэгэхдээ “Ковид”, “Оросын тусгай ажиллагаа” дэгдэхээс өмнө монголчууд бид юугаа хийж явсан улс вэ гэдэгт л асуулт тавьж хариулт авах санаатай энд бичээд байна. Ноцтой асуултуудаа ярайлгая. Та бүхнээс хариулт хайя.

  • Бараг 80 сая давсан их малтай, нүүдэлчин их өвтэй, малд нүдтэй монголчууд бид мах шөлнийхөө боловсруулалт, менежмент, борлуулалтыг яагаад хятадуудын гарт өгчихсөн юм бэ?
  • Хятадууд Монголд дайрч орж ирээд Эмээлтийн махны захад дураараа эзэн суучихаагүй. Тэгсэн гэсэн баримт байвал дэлгэнэ үү?
  • Миний ойлгосноор Эмээлтийн махны, мал аж ахуйн зах зээл, жижиг үйлдвэрийг анхлан хятадын компани, хятад иргэд худалдаж аваагүй, түрээслэж аваагүй хэн нэгэн МОНГОЛ хүн, МОНГОЛ компани авсан байх тул буруутнаар 1-ртхятадууд биш, МОНГОЛ-чууд тодрох ёстой бус уу? 2-рт хятадуудыг тэнд дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлсэн, хүнсий аюулгүй байдлын гэмт хэрэг үйлдэж байхад нь хамсан оролцсон, хэнэггүй хандсан МОНГОЛ-чуудыг олж тогтооно уу?
  • Ганц Эмээлт гэлтгүй, хятад эзэнтэй, хятадууд эзэн суусан хүнсний үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, барилга орон сууц, өөр ямар ч салбарт байдаг юм бүгдийг нь олж тогтоон хятадуудад зам засч өгсөн, авилга хахуулийг нь авдаг МОНГОЛ дарга, МОНГОЛ эзэн, МОНГОЛ байцаагчдыг нэрсээр нь гаргаж эрүүгийн хариуцлагад татуулъя.
  • МОНГОЛ-чуудын залхуурсан, бэлэнчилсэн салбар бүрт МОНГОЛ-чуудын хэрэгцээ, шуналд тохируулсан гадаадын компани, бизнесчид орж ирж, эзэн сууж байгаа нь худлаа бус уу?
  • Эмээлтийн махны явдалтай холбогдуулан МОНГОЛ-чуудын дунд Хятадыг үзэн ядах хийрхэл ихээхэн дэвэрлээ. Үүнийг таслан зогсоох арга алга. МОНГОЛ-чуудын бухимдлыг ойлгож байна. Энэ эрчээрээ Эрээнээс хараат бус болох, хүнс, нарийн ногоо, амтлагч, өөр юу ч байдаг юм өөрсдөө 100% эх орондоо ургуулах үйлдвэрлэх зүрх зориг МОНГОЛ-чуудад бий юү? Бий байгаасай гэсэндээ би бичиж байна.
  • Та бидний залхуурал чинь “Эмээлтийнх” шиг эмгэнэлд хүргээд байна!
  • Эмээлтийн махны явдалтай холбогдуулан МОНГОЛ-чуудын хийрхлээс улбаатайгаар Хятад хилээ хааж, боомтуудаа нээхгүй, маш бага хэмжээгээр нүүрс оруулж байгаад МОНГОЛ-чууд бид, тэр дундаа хувийн худалдаанаас өөр ажил эрхэлдэггүй хэдэн түмэн ганзага, мухлага, лангууны худалдагч МОНГОЛ-чууд Та нар бэлэн байна уу?
  • Ийм их хийрхлийн дараа хил боомтоо нээлгүүлэхээр ГХЯ-ыг дарамтлахгүй байх тэвчээр Та нарт байна уу? ГХЯ ямар ч буруугүй шүү! 
  • Хятад хилээ нээхгүй байсаар байх ахул эх оронч сэтгэлээр гүрийж чадах уу, Та нар?
  • Үзэн ядах хэрнээ Хятадгүй байж сууж чадахгүй болчихсон МОНГОЛ араншин, МОНГОЛ хяслангаа барьж хязгаарлаж дийлэх үү?

Дахин асууя. Өдий олон жил зах зээлээр замнахдаа идэж хэрэглэх махныхаа боловсруулалт, борлуулалтыг гартаа оруулж хянаж байхгүй яачихсан гэнэн МОНГОЛ-чууд вэ, бид чинь?! 

Аймаг, томхон сум бүрт мах боловсруулах үйлдвэр байгуулчих зориг зүрх алга уу?!

“Хүнсний хангамж, аюулгүй байдал–Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөлгөөн 2022 оноор төгсгөл болоосой. Дахин ийм зөвлөлгөөн хиймээргүй байна. Боллоо, ханалаа. Эмээлтийн огиудас хүргэсэн махны зураг дахин хармааргүй байнаа. Орсон борооны хойноос цув нөмөрдөг, гэмшил нь хойноо монгол араншиндаа цэг тавья!


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Манай дарга нарт асуудалгүй стандарт хангаж явдаг үйлдвэр ерөөс хэрэггүй учир нь тэд авилгал гээчийг өгөх шаардлага байхгүй харин стандарт зөрчсөн үйлдвэрлэл явуулдаг байх тусмаа хэрэгтэй энд нь авилгал байнга авч явдаг сайхан боломж юм

    0 0 Хариу бичих
  2. Тэр хятадуудын ард төрийн ямар томчуул байгааг л хэлчих. Өөрийнх нь намыхан байгаа болохоор МАН энэ хэргийг тас дараад байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөөд байна шүү.

    0 0 Хариу бичих
  3. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  4. Энэ хүн ингэж бичээд юу өөрчлөгдөхийн? Худлаа ярихаас цаашгүй гар!

    0 1 Хариу бичих
    • Хуц чи. Энэ хүн үүнээс өөр яах юм?

      0 0
  5. Оросын ажиллагаа явагдаад байгаа юм бишүү

    2 0 Хариу бичих