Кубад Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон 380 хүнд ял оноожээ

2021 оны долоодугаар сард Кубын олон мянган иргэд нийслэл Гавана болон бусад хотуудын гудамжинд гарч, цар тахлын хориг арга хэмжээ,  нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг эсэргүүцэн жагссан юм.

Энэ үеэр баривчлагдсан 381 хүнийг ял шийтгэсэн тухай тус улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ. Тухайлбал 297 иргэнд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, олон нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэх хэргээр 5-25 жилийн хорих ял оноожээ. Прокурорын газраас 84 хүн, түүний дотор 15 залууг ялаас өршөөн хэлтрүүлсэн тухай мэдэгдээд тахлын хориг зөрчсөн болон шинээр эрүүгийн хэрэг үүсгэсэн хүмүүст илүү хатуу ял оноож болзошгүйг анхааруулсан байна. Кубад эрүүгийн хариуцлага хүлээх нас нь 16 байдаг аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)