Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзыг сэвтүүлжээ

Энэ жилийн "Met Gala" загварын цэнгүүнд Ким Кардашианы өмссөн даашинз олны анхаарлыг эрхгүй татсан билээ. Реалти шоуны од тус арга хэмжээнд ирэхдээ алдарт жүжигчин Мэрилин Монрогийн даашинзаар гангарсан юм. 1962 онд Ерөнхийлөгч Жон Кеннедид төрсөн өдрийн дуу дуулж өгөхдөө Мэрилиний өмсөж байсан даашинзыг Ким музейгээс түр зээлж өмссөн. Эхэндээ даашинз түүнд таарахгүй байсан ч Ким Кардашиан гурван долоон хоногийн хугацаанд эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж долоон кг хасан Монрогийн даашинзад багтаж чадсан тухайгаа өгүүлж байсан юм. Ким улаан хивсний ёслолд оролцсоныхоо дараа жинхэнэ даашинзыг хүлээлгэн өгч хуулбарыг нь сольж өмссөн тухайгаа өгүүлсэн. Тэгвэл онцгой даашинз хуурай цэвэрлэгээ, сэргээн засварлалтын дараа музейд буцаж ирэхдээ ихээхэн хэмжээгээр гэмтсэн болохыг Мэрилиний шүтэн бишрэгчид олж илрүүлжээ. 2016 оны зурагтай харьцуулахад оёдол нь хэд хэдэн газар ханзарч, чимэглэлийн талст нь унаж үгүй болсныг доорх зургаас харж болно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Ээж

    0 0 Хариу бичих
  2. Hairan huwtsas zvgeer huwilbariin omson bizdee

    0 1 Хариу бичих
  3. woow

    0 0 Хариу бичих
  4. Zuer gerinha huvtssig omsod ochvl hamaq deer bh zaaval tiim une tsentei daashinz omsoj bsns

    5 0 Хариу бичих
  5. buduun bugsuu chihheer tegiishd

    17 10 Хариу бичих
  6. энэ хар сармагчин мөрөөрөө явж болдоггүй юм байх даа? пиздецук чинь

    11 18 Хариу бичих