Манай бөхчүүд Азийн АШТ-ээс хүрэл цом хүртлээ

Чөлөөт бөхийн 17, 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ий эхний өдөр манай бөхчүүд нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр Монголын дөрвөн бөх медалийн төлөө барилдсанаас хөвгүүдийн 71 кг-д, 73 дугаар сургуулийн тамирчин Баатархүүгийн Ган-Эрдэнэ, охидын 73 кг-д “Хангарьд” спорт клубийн бөх Номин-Эрдэнийн Баяржаргал нар тус тус хүрэл медаль хүртжээ. Ийнхүү монгол тамирчид Азийн АШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авсан амжилтаар 138 оноо авсан бөгөөд багийн дүнгээр III байрт шалгарлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)