УЦАОШГ: Гол мөрний усны түвшин үерийн аюултай түвшинг давжээ

Зургаадугаар сарын 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар хот орчимд болон Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдсэн байна. Мөн Туул, Онон, Балж, Хэрлэн, Халх, Улз, Ховд гол үерийн түвшинг 5-35 см, Хэрлэн гол Багануур дүүрэг Мөнгөнморьт сум орчимд үерийн аюултай түвшинг 15-30 см даван тус тус хүчтэй үерлэж байгаа талаар УЦАОШГ-аас мэдээллээ.  

Харин маргааш буюу зургаадугаар сарын 23-нд Ерөө гол Дулаанхаан, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-20 см, 25-26-ны өдрүүдэд Хэрлэн гол Чингис хот орчмоор усны түвшин 30-50 см нэмэгдэх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх эрсдэлтэй тул ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)