Иргэд 20-30 саяар авсан газраа чөлөөлөхдөө 200-300 саяыг нэхдэг

Засгийн газар бүтээн байгуулалт хийх зорилгоор иргэдийн өмчилсөн газрыг чөлөөлөхдөө нөхөн олговорын хэмжээг тухайн иргэнтэй гэрээгээр тохиролцдог. Харин тохиролцоонд хүрээгүй бол хэрхэн шийдвэрлэх тухай эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс энэ асуудлыг хуулиар зохицуулж, төрийн болон оролцогч талуудын эрх үүргийг тодорхой болгох, газар чөлөөлөх үйл ажиллагааг журамлах зорилгоор Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд байна. Одоо газар чөлөөлөх харилцааг Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-аар зохицуулж байна. Уг журмаар газар өмчлөгч, эзэмшигчтэй урьдчилан тохиролцож, гэрээний үндсэн дээр газрыг солих буюу эргүүлэн авахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа боловч, тохиролцоонд хүрээгүй, гэрээ байгуулагдаагүй тохиолдолд хэрхэн чөлөөлөх зохицуулалт нь тодорхойгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Үүнтэй холбоотойгоор нийтийн эрх ашигт нийцсэн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил хийгдэх боломжгүй болох эсвэл хугацаа алдах, өртөг зардал нэмэгдэх тохиолдол түгээмэл гарах болжээ. Хуулийн нарийн зохицуулалт байхгүй учраас бүтээн байгуулалтын ажлаа хийхийн тулд газар эзэмшигчийн хүссэн дүнгээр нөхөн олговор олгохоос өөр аргагүйд хүрдэг байна. Тухайлбал, иргэд өөр хоорондоо 20-30 сая төгрөгөөр худалдаж, худалдан авсан хашаа, байшингийн газарт нь төрөөс зам барихаар болсон тохиолдолд 200-300 сая төгрөгийн нөхөн олговор шаарддаг байна. Мөн зарим тохиолдолд хуулийн нарийн зохицуулалт байхгүйгээс иргэд хохирох, буруутан болох тохиолдол гардаг ажээ. Тиймээс газар чөлөөлөх үндэслэлийг тодорхой зааж, гагцхүү хуульд заасан үндэслэлээр иргэд, тэдгээрийн газар, өмчийн эрхийг хязгаарлах, иргэдэд зохих хэмжээний шударга ёсны нөхөн төлбөрийг олгох, төрийн байгууллага болон иргэдийн эрх, үүргийг тодорхой болгох зэрэг гол тулгамдсан асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

Засгийн газраас боловсруулан өргөн барьсан Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ ирэх намрын чуулганаараа хэлэлцэх бололтой. Хуулийн төсөл батлагдсанаар газар чөлөөлөх үндэслэл, шаардлага тодорхой болж аливаа бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа саадгүй хэрэгжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж тооцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)

  1. Чадаж байхад яахав дээ 200-300 битгий хэл хэдэн тэрбумаар нь идээд байхад

    0 0 Хариу бичих
  2. Чи энд баашин бариад 3,4 тэр бумыг олышд авж чадахгүй бол баашин барих хэрэггүй.

    0 0 Хариу бичих
  3. Vhsen baas tor ni irgedee shulj chadaj bhad ergeed vmhii toroo shulhad ern yadiin yaj aldsan ter zamaara l oliishd

    0 0 Хариу бичих
  4. Ардын хүүхдүүдийн газар үнэгүй Авилгалчдын газар болоод байна хууль батлуулж аваад дээрэмээ хийх санаа агуулж байгаа бузар новшнууд байна л да тэгэх юм бол жинхэнэ эрэгчин эмэгчинээ үзэх цаг нь болсон юм байна л да Монгол улсад

    0 0 Хариу бичих
  5. Улам л 90с өмнөх үерүүгээ яваад байхын. Хүн Өмчөө хэдээр үнлээд хэд д зарна уу Тухайн Хүний дур ш дээ. Уг нь Бид чинь Ардчилсан улсад амидраад байгааз дээ.

    0 0 Хариу бичих
  6. Одоо бүүр дээрмээ хуулиар баталгаажуулж авах нээ арай л даварч байна аа

    1 0 Хариу бичих
  7. Иргэдийнхээ газрыг үнэгүйдүүлж барилгын хэдэн компани эрх ашигт нийцүүлж хуулийн төсөл өргөн барьж байгаа юм биш үү.Уг нь иргэдийнхээ газрын үнэлэмжийг нэмэх ёстой шүү.Иргэдийнхээ эсрэг толгойгүй төр байгаа юм биш үү

    1 0 Хариу бичих
  8. Neg tuuh mdhiin bn. Zarna gd 35 say gd zamiin hajuud gazar bsiin tgsen 1 sar zaragdahgvi 30 say bolood bj bsn chn gent bair barigdana gazriin awii gsn chn 250 say gj gediigd deer ni bairnaas ni 2 oroo bair 2 iig og gd tgd aytaihan tohirood awh bolson solongost bdg aaviih ni duu manai aawiin gal golomt gd 100 sayiig og gj tenegteed hooson. hotsorson bdiin odoo bol 40 say gd zaragdhgvi l bn lee

    1 3 Хариу бичих
    • shaa bandi aa

      0 0
  9. Газартай бол газар дээрээ Гайгүй сайхан байшин жижиг хаус барьж цэвэр бохироо шийдээд хашаа хороогоо тохижуулж байвал хэд ч гэж дураараа үнээ тогтоож болно. Тэгж чадахгүй бол хөрс орчин бохирдуулж Хажууд нь орон сууц баригдаж удаан хугацааны дараа байрны оршин суугчидийн хэл амны бай болж чичлүүлж байхаар гайгүй тохиролцож 2-3өрөөн байр авсан нь хамаагүй дээр шүү

    3 0 Хариу бичих
  10. Odoo bur hunii avsan horongoruu garaa dureh sanaatai. Omhii hudalch novshnuud! Hezee neeh uls eh oronoo boddog bolchihson! Yaj hulgai huuhuu geed l argaa nariisgaj l bna! Demjihgui bn!

    0 0 Хариу бичих
    • Чи заЛ хүүе

      0 1
  11. Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны тушаал байдаг ба тэр тушаал дээр ямар байшин савыг яаж үнэлэх вэ гээд хэд хэдэн хавсралтаар яг таг заагаад өгчихсөн байдаг боловч улс тэгж үнэлдэггүй. Хувийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэдэг ба тэр компани нь өөрсдийн зохиосон компьютер программаар үнэлгээ хийж (тэр нь сайдын тушаалын дагуу хийсэн үнэлгээнээс 2 дахин бага гардаг) тулгаад, зөвшөөрөхгүй айл руу бусад айлыг нь турхирч баахан дарамтлаж байгаад авчихдаг юм билээ. Тааруухан амбаартай, тохижилтгүй айл муу хашаагаа 2 өрөө байраар өгчих боломж олдсонд олзуурхах нь аргагүй, тийм айлуудыг тохижоод, тухтай амьдарч байгаа айл руу нь турхираад "эднийхээс болоод та хэд мөнгө авах боломжоо алдлаа" гэж бөөн дарамт үүсгэдэг. Хөгийн засаг хөгийн арга.

    3 0 Хариу бичих
  12. Tged yadgiin yag odoogiin nuhtsuld 200-300n saya bol 2-3n uruu bairni l mungu shde.

    1 0 Хариу бичих
  13. Хүн өмч хөрөнгөө яаж үнэлэх нь тухайн иргэний эрх харин улс худалдаж авч чадахгүй тохирохгүй бол өмч хэвээрээ үлдэх брлов уу?

    9 3 Хариу бичих
  14. Одоо бүр хэдэн барилгын компани хүний өмчийг хэдээр үнэлэхийг заах юм гэнээ, ёстой хуцав аа май шүү

    9 3 Хариу бичих
  15. Хүн хувийн өмчөө яаж үнэлэх нь тухайн хүний эрх. Хувийн өмчийг авахдаа эзэнд нь төлбөрийг нь төлөх нь хууль ёсны асуудал. Гэхдээ хэт өндөр үнэ нэхсэн гадаадын иргэд замын голд үлдсэн гашуун түүхүүд зөндөө бий. Дараа нь хэн ч авахгүй үхмэл хөрөнгө үлдэж бгаа юм. Иймээс хаа хаанаа боломжийн тохиролцсон үнэ маш чухал.

    2 2 Хариу бичих
  16. Ger horoolliin haltaruud bolimoor ymda

    2 2 Хариу бичих
    • Бүгд гэр хороололоос гаралтай тэ р бүү хэл нүүдэлчин гаралтай бх шүү төрөхдөө орон сууцаа аваад эхээсээ төрөөгүй л бх хуцдаг халтар минь

      0 0
    • Chinii etseg eh emee ovoi hamaatan sadan chin ger horoololiin haltaruud bgaa shuu

      0 0
    • чиний эцэг эх өвөө эмээ чинь гэр хорооллын халтар байсан шүү

      4 1
  17. Хуц пизда нэхэж л таарна шд.

    2 0 Хариу бичих
  18. Хүний өмчийг улсын нэрээр дээрэмдэж болохгүй ээ! Бүтээн байгуулалт нэрээр луйварддагаа болих хэрэгтэй.

    1 1 Хариу бичих
  19. Хүн газраа сольж байгаа бол амьдрах орчноо илүү сайжруулж байж л солих хэрэгтэй. Тэгтэл маш бага ханшаар худалдаж авах гэж дайрдаг эргээд тэр хүн газраа өгөөд сэтгэл ханамжтай байхын тулд л зарах хэрэгтэй. Тэгтэл хүний газрыг алгын чинээ 1 -2 өрөөгөөр авах гэдэг. Гэтэл тэр газар нь тэдэнд агуулах, сав, гараж, нар салхинд гарах гээд олон талын ач холбогдол давхар агуулж байдаг. Гэтэл 4 хананы дунд умгар өрөөнд багтахгүй байна гэдэг эргээд тэр айлдаа ч сэтгэл ханамж багатай, газраа өгсөндөө харамсах байдал үүснэ. Тиймээс тэнгэрийн үнэ хэлээгүй бол газрыг нь өндөр үнээр авах хэрэгтэй. 20-30 саяар худалдаж авсан ч гэсэн тэр үнээр нь зарах ёстой гэсэн зүйл байдаггүй. одоо үед 20-30 саяар захын хороололд газар ч авч болохгүй үнээр компанид өгнө гэдэг байж болох зүйл үүү

    8 1 Хариу бичих
  20. Хуулийн төслийг боловсруулж, хууль батлагдаж гармагц хамгийн түрүүнд Гандан орчмын газрыг чөлөөлж орон сууцжуулах хэрэгтэй. Хотын төвдөө баахан гэр хорооллуудтай баахан төлөвлөлтгүй жижиг2 барилгуудаар дүүрсэн байна лээ.

    1 0 Хариу бичих
  21. Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр компаниуд иргэдийн газар, өмчийг маш хямд үнээр үнэлж дээрэмдэж байна. энэ дээр зохицуулалт хяналт гэж байна уу өөрсдийнхөө барьсан байрыг тэнгэрийн үнээр үнэлнэ, хүний газар хашаа байшинг ямарч үнэгүй хог шиг газар доорх үнээр үнэлнэ бүүр нэг хогийн дээрэмчид байхымаа тэндэр зарлаагүй луйвраар л тэндэр авчихиймаа хаана ч зохицуулалт хийх нь тодорхойгүй, хэн харицах мэдэгдэхгүй үнэн балиар дээрэм юмаа

    6 1 Хариу бичих
    • Байшин бариад өндөр үнээр зардаг ш дэ. Иргэд өөрийн өмчөө хэдээр зарахыг улс хүчээр шийдэж болохгүй шүү дэ!

      0 0