Б.Мөнхбаатар: Барилгын компаниудын үнийн зөрүүд 270 гаруй тэрбумыг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ. Ханшийн өсөлттэй холбоотойгоор төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн барилгын компаниуд санхүүгийн хүндрэлд орж Төрийн ордны гадаа суулт зарлаад байгаа юм. Уг асуудлыг Засгийн газар хэлэлцсэн байна. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлэхдээ "2021 оны зургадугаар сараас эхэлсэн үнийн өсөлт барилгын салбарт олон сорилт тулгасан. Манай яамнаас ажлын хэсэг гарган улсын төсвийн хөрөнгө оруулалттай 1153 төсөл арга хэмжээ байгааг тогтоосон. Үүнээс 31-ийг нь хасч, 1122 төсөл арга хэмжээг нэгтгэсэн. Зургадугаар сарын 15-ны байдлаар 271 төсөл, арга хэмжээг хассахаар болсон. Хөгжлийн төвүүдтэй хамтран эцэслээд тогтооход 851 арга хэмжээ байна. Өнөөдөр эцэслэж үнийн дүнг нь компани тус бүрээр нь гаргасан. 800 гаруй төсөл арга хэмжээний 524 дээр нь магадлал хийсэн. Нийт ажлын 61.8 хувь дээр нь гэсэн үг. 327 нь магадлалаа ирүүлээгүй. Гадаа жагсаж байгаа барилгачдын зовлонг ойлгож байна. Бид 524 төсөл дээр магадлал хийхэд 269.1 тэрбум төгрөгийн зөрүү гарсан. Үүнийг Засгийн газарт танилцуулж, УИХ өргөн барина. 270 гаруй тэрбум төгрөгийн үнийн зөрүүг улсын төсөвт суулгах асуудлыг ярина. Эцэслэн шийдэх нь УИХ-ын асуудал.

Зарим барилгынхан тээвэр, цалингийн асуудлыг бодохгүй байна гэж байна. Төрд ч, хувийн хэвшилд ч асуудал байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе. 270 гаруй тэрбум төгрөгийг 524 төсөл дээр тооцлоо. Энэ үнийн өсөлт дотор тээврийн зардал шингэсэн.

Барилгын материалын үнэ өсч байхад цементийн үнийг тавхан хувиар өсгөж байсан үе бий. Цементийн үнэ өсөхөд Хөдөлмөрийн хуульд орсон 14 хоног ажлаад 14 хоног амраах заалт нөлөөлсөн. Бас гаальтай холбоотой асуудал байна. Тухайлбал, МАК-ийн цементийн уут нь хилийн боомт дээр гацчихсан байна. Хөтөлийн цементийн үйлдвэр улсад ирсэн ч засвар орж байгаа. Цементийн үйлдвэрүүдтэй уулзаж, үнийг барих талаар ярьсан. Гэвч тээвэрлэлт асуудал үүсгэсэн. Улаанбаатар төмөр замтай энэ талаар уулзаж ярьсан. Хувийн хэвшлийн ажлыг төр өмнөөс нь хийж байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Барилгынхаа чанарт анхаарлаа хандуулаачэээээээээээээээээ Байрны үнэ тэнгэрт хадлаа бараг дэлхийн хамгийн бага цалинтай хэрнээ үнэ нь хэд давсан байртай яана даааааааааааааааааааааааааааааа

    0 0 Хариу бичих
  2. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  3. Одоо олдохгүй байгаа ажиллах хүчин 14 хоног ажиллаж 14 хоног амрахаар нэмэлтээр одоо байгаа хэмжээний хүн хүч хэрэг болно гэсэн үг. Дээр нь тэд олдлоо гэхэд 14 хоног ажилласан цалингаараа яаж сар амьдрах вэ? Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүн болох цементын үнэ нэмэгдэж л таараа. Хэрэв хуулиа өөрчилж байгаа бол түүнийгээ дагаад цалин хөлс, төсөв, төлөвлөгөөгөө бодох аргачлалаа хүртэл өөрчлөх хэрэгтэй. Ганц хууль өөрчлөөд энэ бүхнийг шийдэхгүй. Яаралтай арга хэмжээ авч энэ хуулийн өөрчлөлтөө болиулахгүй бол тэр олон төсөл хөтөлбөрүүд чинь бүгд дампуурна. Төсөл хөтөлбөрүүд нь дампуурахаар төслийг хэрэгжүүлж байсан гүйцэтгэгч нар дампуурна. Гүйцэтгэгч нар дампуурахаар ажиллаж байсан ажилчид нь ажилгүй болно. Ажилчид нь ажилгүй болохоор гэр бүр үр хүүхэд нь хоолгүй болж орон даяр өлсгөлөн болно.

    0 0 Хариу бичих