Х.Нямбаатар: Дүрмийн бус харилцаанаас үүдэж цэрэг нас барсан гэх асуудал тогтоогдоогүй

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилсэн. Тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гарагийн орой нас барсан юм.

Уг асуудлаар ХЗДХ сайд Х.Нямбаатараас тодруулахад "Сургалтын төвд очсон алба хаагч тангараг өргөснийхөө дараа нас барсан асуудал гарсан. Хууль хяналтын байгууллага шалгалт явуулаад, шүүх эмнэлгийн шинжээч эмч нар задлан шинжилгээ хийсэн. Ходоод нь цоорсон гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Дүрмийн бус дэг хийсэн гэх асуудал шалгалтаар тогтоогдоогүй. Заавал нэг хүн дэглээд, ходоодыг нь цоо өшиглөсөн гэж хүмүүс ярих гээд байна. Гадна нь хөхөрсөн шарх сорви байхгүй байна. Одоогоор дүрмийн бус харилцааны асуудал тогтоогдоогүй" гэв. 

Уг асуудлаар Дотоодын цэргийн штабаас 16 цагт албан ёсоор мэдээлэл өгөхөөр болсон байна. Мэдээлэлд ЦЕГ болон ШШҮХ-гээс хүмүүс оролцох аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. цэрэгт яваад зөв зүгээр байж байгаад үхчдэг муу биетэй залуусыг авч явдаг болоо юу? шалгадаг эмч нараа чадавхжуулаач. цэргүүдийг хянаж байх ёстой хуарангийн дарга нь үхсэн элийгээ хийж цалин авч суугаад байдаг юм, ажлаа хийж чаддаггүй юм бол хариуцлага тооцоод ажлаа нь хал

    0 0 Хариу бичих