БНХАУ-ын зүүн өмнөд мужуудад үерийн гамшиг нүүрлэжээ
БНХАУ-ын зүүн өмнөд мужуудад үеэр усны гамшиг нүүрлээд байна. Үргэлжлэн орсон ус ихтэй борооны улмаас голууд эргээ халин үерлэж, усны түвшин нь 50 жилийн дээд хэмжээнд хүрчээ. Орон нутгийн телевизээр цацагдсан дүрс бичлэгт автомашинууд усанд урсах, хүмүүс үерлэсэн голоос нэгнээ олсоор татаж гаргахыг оролдож байгаа зэрэг маш эрсдэлтэй агшнууд буужээ. Бороо нь үерээс гадна хөрсний нуралтын өндөр эрсдлийг үүсгэсэн байна. Цаг уурчдын мэдээлснээр, тус бүс нутагт 1961 оноос хойш ийм их хэмжээний хур тунадас нэг дор бууж байгаагүй аж. Зүүн өмнөд мужуудаас Гуандун мужийн Шаогунь хот бусдаа илүү өртсөн байна. Үеэрт нэрвэгдсэн нутгуудад хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Дашрамд дурдахад, Бангладешийн зүүн хойд нутагт мөн үерийн гамшиг нүүрлэж, саяар тоологдох хүн гэр оронгүй байгаа аж.