Л.Халтар: МИАТ компанид 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төслийг баталллаа. Тогтоол хоёр бүрдэл хэсгээс тогтож байна. Нэгдүгээрт, МИАТ компанид 4.7 тэрбум орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газраас нөөц хөрөнгөөс гаргана. Үүний цаад зорилго нь МИАТ компани одоогийн байдлаар Европ буюу Германы Франкфурт-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэж байна. Аялал жуулчлалын сарууд ирж буйтай холбогдуулан 7,8,9 сард долоо хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэх чиглэлийг Засгийн газраас гаргасан. Үүнд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргана" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)