"Нас барсан цэргийн шүүх эмнэлгийн шинжилгээний хариу ажлын 21 хоногт гарна"

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай хагалгаанд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилсэн. Ходоодыг нь бүрэн авсан хагалгааны дараа цэрэг ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гарагийн орой нас барсан юм.

Уг асуудлаар холбогдох талууд мэдээлэл өглөө.

ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын төлөөлөл "18 настай эрэгтэйн цогцост шинжилгээ хийсэн. Шинжилгээнд холбогдох бүх талуус хамт байсан. Шинжилгээг даваа гарагт хийсэн. Шинжилгээний явцыг зураг, бичлэгээр баримтжуулсан. Цогцостой хамт хагалгааны үеэр тайруулсан ходоод ирсэн. Бүгдэд нь нарийн шинжилгээ хийсэн. Ходоод нь 14 см орчим урагдсан байсан. 

ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга, хошууч А.Амгаланболд "Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын дагуу шинжилгээний хариуг ажлын 21 хоногт багтааж гаргана. Шинжилгээний дүгнэлтийг урьдчилсан байдлаар мэдээлэх боломжгүй. Тухайн алба хаагч нь Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт эмчилгээ, хагалгаа хийлгэсэн. 

Гадны үзлэгээр болон өвчний түүхэнд ямар нэг шарх, сорви байгаагүй. Тарианы ганц нэг ором л байсан. Ходоод цоорох, задрах, урагдах зэрэг үг хэллэг нь өөр өөр утга агуулга илэрхийлдэг. Тиймээс шинчилгээний үр дүнгээс хамаарч юу гэж нэрлэх нь тодорхой болно. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. ажлын 21 хоног !? арай л удаан биш үү ?

    0 0 Хариу бичих
  3. худлаа сайн шалгуулаарай

    0 0 Хариу бичих