"Офицер, ахлагч болон цэргийн алба хаагчдын дунд цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүй"

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэрэг амиа алдсан хэргийн талаар Дотоодын цэргийн штабаас мэдээлэл өглөө. 

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис "Дотоодын цэрэгт алба хааж байсан байлдагч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье. Энэ сарын 15-ны өдөр тангараг өргөх ёслолын үеэр ар гэрийнхэн нь тухайн байлдагчийг эргэсэн. Үүний дараа энэ харамсалтай хэрэг гарсан. Байлдагчийн гэр бүлийнхэн зургаадугаар сарын 17-ны өдөр надтай уулзсан. Бид бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаа. Мөн мөрдөн байцаах ажиллагаа тэр даруй эхэлсэн" гэв. 

ЦЕГ-ын газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Харамсалтай хэрэг гарсны дараа дотоод хяналт, аюулгүй байдлын газрын алба хаагчид арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Албан шалгалт одоо ч дуусаагүй байна. Тухайн байлдагч цэрэг татлагаар ирснээсээ хойш дүрэм журмын дагуу албан харилцаанд орсон эсэхийг болон дарамт, шахалтад орсон үгүйг шалгаж байна. Цэргийн байранд байгаа камерийн бичлэгүүдийн нарийвчилж шалгаж байна" гэлээ.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго "Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хааж байсан иргэн нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан оройноос эхлээд тухайн цэргийн биеийн байдалд өөрчлөлт орсон. Тиймээс ангийн эрүүл мэндийн төвд үзүүлж, тусламж, үйлчилгээ авсан. Зургаадугаар сарын 16-ны өдөр мөн дахин эмнэлэгт үзүүлсэн. Улмаар зургаадугаар сарын 16-ны орой артерийн даралтын үйл ажиллагаа доголдсон учир түргэн тусламж дуудаж, төрийн тусгай хамгаалалттай эмнэлэгт хүргүүлсэн. Гэмч эмчлэгдэх явцдаа нас барсан харамсалтай хэрэг гарсан. Бид зургаадугаар сарын 17-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Монгол цэргийн дүрмийн дагуу оршуулах ёслолыг өнөөдөр 05:45 цагт зохион байгууллаа. Манай анги байгууллагад офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүйг батлан хэлье" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. uzen yadmaar sejigiin buzar yargachin aluurchinguud

    1 0 Хариу бичих
  3. Эртхэн эмнэлэг бараадуулахгүй яасан юмбэ Заавал Артерийн даралт унахыг хүлээх хэрэг юу вэ Ухаантай үедээ тэр цэрэг юм хэлж байсан л байгаа Ухаан алдах хүртэл тэр анги дээрэ байлгаж юу хийсэн юмбэ Маш их өвдөж орилж хашгирсан байгаа Хэн нэг цэрэг мэдэж байгаа Камерыг яагаад авав гэх мэт учир битүүлэг зшйл их байна

    1 0 Хариу бичих
  4. Заавал хэн нэгнийг буруутгаж, хардаж байж санаа нь амардаг малнууд. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараад яагаад амь насаа алдсан нь гараад ирнэ. Тэр болтол бусдыг буруутгаж солиорохоо боль.

    0 0 Хариу бичих
  5. Дүрмийн бус харилцаа байхгүй гэдэгт одоо хэн ч итгэхгүй ш дээ, шал тэнэг утгагүй юм ярих юм, арьсаа хамгаалах гэсэн нэг арга л юм даа

    1 0 Хариу бичих
  6. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  7. Дүрмийн бус харьцаа байхгүй ч гэх шиг битгий худалаа хуц за

    1 0 Хариу бичих
  8. БХЯ сайдыг огцруулах зайлуулах хэрэгтэй одоо бүүр ар гэр рүү чихээд хэрэгээ нуудаг аргатай болж саяхан салаан даргыг шоронд явуулдаг байсан эзэнгүй хэрэг ар гэрт нь тохчлоо хэдэн цэргийн амиар хэдэн сайд солигдохыг харья тэгж байж байдал сайжрана тэр болтол цэрэгт хүүгээ битгий явуулаарай ардын ядарсан хүүхэд л явдаг томчуул хар тамхиа татаад үлдэнэ.

    2 0 Хариу бичих
  9. Олон ааш араншинтхй залуусын дунд янз янзын л юм болдог.ингэж худал яриад яах вэ дээ.одоо харин ч ухасаргүй эвгүй хүмүүс их болсон.

    0 0 Хариу бичих
  10. энэ новшнууд ард түмнийг тэнэг гэж басаж байна даа ар гэрийнхэн нь сайн шалгуулаарай

    2 1 Хариу бичих
  11. өө алдаг юм байна гэрийнхэн нь алсан болж таарваа ёстой хуцваа энэ арайл уу

    2 0 Хариу бичих
  12. Одоо болиод өгөөч дээ. Эрүүл мэндээрээ тэнцэж цэрэгт татагдсан эрүүл саруул хүү сарын дараа цогцос болоод шороонд булуулчихаад байна. Энэ дарга нар чинь бараг л өвөртөлж унтаж эрхлүүлж байсан гэх гээд байна уу. Ходоод задрах гэж ямар хэцүү, шаналгаа зовиуртай байдаг бол доо. Тэгээд тангаргийн баяраар ирсэн гэрийхэн нь буруутай ухааны юм ярих нь уу. Танай наад арми чинь хичнээн хүүхдийн амиар наадаж байж ханах юм

    2 0 Хариу бичих
  13. ta nar haraad zogsoj baisan uu

    1 0 Хариу бичих