Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээр гарсан иргэнээс болж цахилгаан тасалжээ

"Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах цахилгааны тулгуур багана дээр нэг хүн согтуугаар гарсан байна" гэх дуудлага Онцгой байдлын албанд  өчигдөр /2022.06.22/ иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан байжээ. 

Иймд Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт гурван цаг ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Хүмүүсийн сэтгэцийн асуудал өндөр түвшинд хүрсэн бна.энэ асуудлаар маш том арга хэмжээ авч,сэтгэл зүйчдийг ажиллуулах шаардлагатай болсон.төр засаг арга хэмжээ авахгүй бол хүн амын хэдэн хувь нь тэнэгрэлд хүрэх нь бна.

    0 0 Хариу бичих
  2. Том тэнэгийн улс бүү зов тэр чигт нь хая хяруус болог нэгч гэсэн хог шаар өөрөө цаашаа болог бузраараа

    0 0 Хариу бичих
  3. Урд насандаа сармагчин байсан ч юм билүү.хэн мэдлээ зайлуул

    0 0 Хариу бичих
  4. эргүү тэнэг мал вэ

    0 0 Хариу бичих