Афганистан олон улсаас тусламж хүслээ

Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Афганистан улсын эрх баригчид олон улсад хандан тусламж хүслээ. Тус улсын зүүн өмнөд этгээдэд өчигдөр өглөө үүрээр газар 6.1 магнитудын хүчтэй хөдөлж, олон тооны барилга байшин нуран одоогийн байдлаар 1000 гаруй хүн амь насаа алдсан нь тогтоогдоод байгаа юм.

Гамшигт илүүтэй өртсөн Пактика мужийн иргэдэд туслах аяныг НҮБ-аас санаачилж, түр орон сууц, наад захын хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг цуглуулж эхэлжээ. Эрн хайх, аврах ажиллагаа одоо болтол дуусаагүй, ширүүн бороо, багаж хэрэгсэл дутмаг зэргээс болж сунжрах төлөвтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, нас барагсдын тоо цаашид нэмэгдэх магадлал өндөр байна. Сүүлийн 20 жилд болоогүй их хохиролтой энэ газар хөдлөлт жилийн өмнө төрийн эрх мэдлийг барууны талыг баримтлагчдаас шилжүүлж авсан талибуудын хувьд хүнд сорилт болж байгаа талаар хэвлэлүүдэд бичиж байгаа юм.      


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Эргүү талибанууд ямар нүүрээрээ тусламж гуйдаг юм. Аллахаасаа авралаа эрнэ биз

    0 0 Хариу бичих