FIBA 3x3: Монголын баг эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийж 22:15 харьцаагаар хожлоо

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ Бельгийн Антверп зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй 3x3 шигшээ багийн тамирчид оролцож буй. Багууд одоогоор хоёр тоглолтыг хийгээд байна.

Монголын эрэгтэй 3x3 шигшээ багийн хувьд “B” хэсгийн эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийж 22:15 харьцаатай ялалт байгуулжээ. Харин хоёр дахь тоглолтоо Литва улсын шигшээ багийн эсрэг хийж 22:15 харьцаатай хожигдсон байна. Ингэснээр Монголын эрэгтэй баг гуравдугаар байранд 37 оноотой жагсжээ. Тэд дараагийн тоглолтоо зургаадугаар сарын 24-нд Германы шигшээ багийн эсрэг хийнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)