Үнийн өсөлт италичуудыг хоолондоо 8 тэрбум евро илүү зарцуулахад хүргэв
Украины дайнаас үүдэлтэй үнийн өсөлт итали гэр бүлүүдэд хүнсэндээ 8.1 тэрбум евро зарцуулахад хүргэж байна. Тухайлбал, италичууд зөвхөн хүнсний ногоонд 1.95 тэрбум евро илүү төлнө. Ийм тооцоог Италийн ХАА-н үйлдвэрлэгчдийн Coldiretti эвсэл хэрэглээний сагсны үнийн өсөлтөд тулгуурлан гаргажээ.
Гурилан болон гоймонгийн бүтээгдэхүүнд 1.48 тэрбумыг, мах хийгээд хүйтэн зуушинд 1.35 тэрбумыг зарцуулах болж байна. Үнийн өсөлт нь хүн амын эмзэг давхаргад хүндээр тусаж, эрчим хүчний хэрэглээний үнэ нэмэгдсэнээр бүрэн хооллох баталгаагүй хүмүүсийн тоо өсжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
Зочин 2022/06/24
Энэ мэдээ бол мэдээ биш байна, учир нь дутуу мэдээ байна. Италичууд ийм хэмжээний нэмэгдэл зардал гаргах нь гэнэ, гэвч ямар хугацаанд вэ гэдэг нь тодорхойгүй байна. Нэг жилийн хугацаанд юм уу, нэг сарын хугацаад юмуу, нэг улирлын эсвэл хагас жилийн хугацаанд юмуу гэх мэт. Мөн, Италийн хүн ам хэд болох тухай дурдах хэрэгтэй байх. Түүнчлэн, тухайн хугацаанд хэдэн тэрбумыг ер нь хэрэглэдэг байгаад 8 тэрбумаар нэмэгдэх болов, гэх мэт.
0 0 Хариу бичих