Минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгууллаа

Туул голын усны урсцыг байгалийн аргаар сайжруулах зорилгоор 2012 оноос эхлэн минжийг үржүүлгийн төвд өсгөн үржүүлж жил бүр байгальд нутагшуулах ажлыг гүйцэтгэж байна. 2022 оны байдлаар үржүүлгийн төвд 11 бүлийн 48 бодгаль минж бойжиж байгаа юм. Нийслэлийн Байгаль орчны газраас үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор амьтан судлаачдын зөвлөгөө, судалгаанд тулгуурлан минжийг байгалийн орчинд дасгах хиймэл усан сан, цөөрмүүдийг байгуулж эхэллээ. Ингэснээр минжний бүлийг голд суллан тавихаас өмнө цөөрөмд байршуулж, байгальд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. Цаашид цөөрмийн тоог жил бүр нэмэгдүүлнэ гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)