Бага насны хүүхдээ автомашины тээшинд тээвэрлэсэн иргэнд хариуцлага тооцжээ

Цагдаагийн байгууллагад 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед иргэнээс “Баянгол дүүргийн 19 дүгээр хороо хүнсний дэлгүүрийн гадаа 10 орчим насны эрэгтэй хүүхдийг хар өнгийн приус 30 машины тээшинд хийгээд явчихлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.

Тус мэдээллийг шалгахад 13 настай эрэгтэй Б-г гэр бүлийн гишүүд нь автомашины арын тээшинд хийж зориулалтын бусаар хүн тээвэрлэсэн байсан нь тогтоогджээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 14.7.45-д заасны дагуу 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)