АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлагийн тоглолт энэ ням гарагт болно

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээний цуврал арга хэмжээний томоохон хэсэг болох АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлагийн тоглолт энэ сарын 26-30-ны хооронд Улаанбаатар болон Дархан хотуудад болох гэж байна. Уг хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй аялах бөгөөд Япон Улсад байрладаг учир Япон дахь АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг гэдэг байна. Тэдний хувьд Монгол Улсад анх удаа зочилж байгаа бөгөөд Элчин сайдын яамны зүгээс өмнө нь 2009 онд АНУ-ын цэргийн үлээвэр хөгжмийн хамтлаг ирж байжээ.
Тус хамтлагийн тоглолт Улаанбаатар хотод энэ сарын 26-ны ням гарагт болох бөгөөд тоглолтод “Баян Монгол” чуулгын Big Band, дуучин H.Наранбаатар (Наагий), Ц.Хулан нар оролцох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)