Кино Монголд хөгжихийн төлөө

Өдгөөгөөс 127 жилийн тэртээ ах дүү Люмьер “ЛаСиотод галт тэрэг ирсэн нь” хэмээх анхны кино үзвэрээ Парисын үзэгчдэд толилуулсан явдал нь кино урлагийн албан ёсны анхны шанг татсан гэж үздэг. Өртөөнд галт тэрэг ирж буйг дэлгэцнээ харуулсан дүрснээс айсан үзэгчид танхимаас зугтан гарч байсан юм.

Тэр өдрөөс 100 гаруйхан жил өнгөрөхөд оргүй хоосноос улс гүрэн, сансар огторгуйг бүтээн байгуулж дэлгэцнээ сүндэрлүүлсэн ч үзэгчдийн гайхширлыг үл төрүүлэх болтол сэтгэлгээ, технологи хувьсан өөрчлөгджээ. Ийнхүү ард олны нийгмийн амьдралын нэгээхэн хэсэг болсон кино урлаг нь өдгөө улс гүрний эдийн засагт эерэг нөлөө авчрахуйц маш том зах зээлтэй боллоо. Тиймээс ч гаднын зарим улсын Засгийн газар өөрийн кино урлагийг бүхий л талаас дэмжин тусалж ирсэн байна. Үүний нэг жишээ бол Шинэ Зеландын Засгийн газар “Бөгжний эзэн” киног хөрөнгө мөнгөөр нь дэмжсэн явдал. Ингэхдээ тус Засгийн газар уг киног хийгдэж дуустал зураг авалттай холбоотой эдийн засгийн асуудлуудыг түргэн шуурхай шийдэж байх үүрэгтэй албан тушаалтан гаргаж байлаа. Ийнхүү Засгийн газрын нөлөөгөөр зураг авалтууд нь “торох” юмгүй хийгдэж дууссан бөгөөд тус киноны эхний гурван анги дэлхий нийтээс хоёр тэрбум гаруй ам.долларыг татаж чадсан байна. (Энэ нь манай улсын 2022 оны эхний дөрвөн сарын экспортын мөнгөн дүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө болно) “Бөгжний эзэн” кино тус улсын эдийн засгийн өсөлтөд өөр нэгэн эерэг нөлөө үзүүлж чадсан нь зүйл нь жуулчдыг нэмэгдүүлсэн явдал юм. Тоон судалгаагаар тус улсад жилдээ зургаан сая гаруй жуулчин ирдэг бөгөөд жуулчдын багагүй хэсэг нь “Бөгжний эзэн” киноны зураг авалт хийсэн газрыг үзэхээр ирсэн гэж хянан шалгах мэдүүлэгтээ бөгөлдөг талаар тус улсын Гадаадын иргэн харьяатын асуудал хариуцсан газрын мэргэжилтэн нь мэдээлж байсан юм.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн цоорхой

Манай төр засаг нэгэн үеэ бодвол кино урлагийн зах зээл, түүний ач холбогдлыг илүү ойлгодог боллоо. Ингэж хэлсний учир нь 2011 оноос хойш яригдсан кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр эцэслэн баталсан юм. Гэвч тус хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж чадахгүй байна. Учир юу вэ гэвэл кино уран бүтээлчдийг төлөөлөх зорилгоор бүтэц эрх үүргийг нь тодорхойлж өгсөн Кино урлагийн үндэсний зөвлөл бүрэлдээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл Кино урлагийн үндэсний зөвлөл нь гадна, дотнын кино уран бүтээлчдэд Монголд киноны зураг авалт хийх зөвшөөрөл олгох бөгөөд нэмж хэд хэдэн зөвшөөрөл олгохоор бүтэц чиг үүргийг нь тодорхойлсон байгууллага юм. Гэтэл тус зөвлөлийн даргыг томилоод бусад 10 гишүүнийг бүрэн томилоогүй байгаа аж. Хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ч түүнийг хөрсөн дээр нь буулгах дарга нарын сэнтий сул байна гэсэн үг. Тиймээс зөвлөлийн бүрэн бүрэлдэхүүнийг нэн даруй томилох хэрэгтэй байгаа юм.

Манай кино урлагт тулгамдаж буй асуудал

Монгол уран бүтээлчид жилд дунджаар 40 орчим шинэ кино туурвидаг бөгөөд дунджаар 80 студи, продакшн үйл ажиллагаагаа явуулдаг юм. Жижигхэн зах зээлтэй цөөхөн кино гардаг тул нийт зургаан сар орчим хугацаанд Монгол киноны нийлүүлэлт багасдаг байна. Энэ нь жилд 7 тэрбум орчим төгрөгийг гадаадын кинонуудад алдаж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Монгол кинонууд ихэвчлэн гурав, ес, арваннэгдүгээр сард нээлтээ хийдэг бөгөөд сар бүр чанартай кино гардаггүйгээс үүдэн зөвхөн долоодугаар сард л гэхэд гадаадын кинонууд Монголын зах зээлээс 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байна. Монголын кино урлагтай холбоотой өөр нэгэн шүүмжлэл өрнөдөг нь тулга тойрсон сэдэв болон ихэнхдээ инээдмийн кино үйлдвэрлээд байдагтай холбоотой. Тэгвэл энэ явдлыг Cinema Next кино театрын судалгаа, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Хонгор тайлбарлав. Тэрээр “Монгол үзэгчид хамгийн ихээр инээдмийн төрлийн киног сонгон үздэг. Үүний дараа түүхэн, адал явдалт, хүүхэлдэйн кино жагсаж байна. Иймээс кино уран бүтээлчид үзэгчдийн хамгийн их үздэг кино жанр руу хөтлөгдөж уран бүтээлээ туурвидаг байж магадгүй” гэж хэлсэн юм. Хэрэв манай уран бүтээлчид бүтээлээ дотоодын зах зээлд бус гаднын зах зээлд гаргаж хөрөнгө татъя гэж бодож байгаа бол тулга тойрсон сэдэв, инээдмийн кино үйлдвэрлэхээ болих хэрэгтэй. Учир нь дэлхийн зах зээлд адал явдалт, түүхэн, баримтат киног үнэлэх явдал их байдаг. Түүнчлэн манай орны хувьд өөрийн зан заншил, өв соёлын багтаан шингээсэн кино дэлхийн тавцанд гарах магадлал өндөр бий. Үүнийг ч өмнө нь гаднын том кино наадмуудаас шагнал авж байсан явдлаас харж болно. Тухайлбал, Д.Төрмөх, П.Бросенс нарын найруулсан 1998 оны “Нохойн орон” баримтат кино Венец болон Торонтогийн кино наадамд өрсөлдөж, Швейцарийн Visions du Réel хэмээх нэр хүндтэй баримтат кино наадмын дээд шагналыг хүртэж байлаа. 2013 онд С.Бямбаагийн “Алсын удирдлага” кино Пусаны кино наадмын гол өрсөлдөөнт хэсэг “Шинэ давлагаа” төрөлд дээд шагналыг нь авсан. Олон улсад амжилттай гарч, нэр хүндтэй кино наадмуудад сонгогдож, шагнал хүртсэн эдгээр бүтээлд нэг нийтлэг шинж ажиглагдана. Цөм арилжааны зорилго агуулаагүй, урлагийн бүтээл. Мөн цөм гаднын уран бүтээлч, проюсерүүдтэй ямар нэгэн байдлаар хамтарчээ. Харин агуулгын хувьд цөм монгол үндэснийхээ ахуй, онцлог, нөхцөл байдлыг л уг чигээр нь дэлгэсэн байх юм. Тиймээс дунд нь байгаа болохоор бидний төдийлөн анзаарч тоодоггүй монгол ахуй, уламжлал, гагцхүү манай оронд л оршиж буй нийгмийн онцлог нөхцөл байдал маань гаднын зах зээлд сонирхогдох магадлал өндөртэй аж.

СТА, доктор, профессор Д.Цэнгэл

Монголд дунджаар 100 сая төгрөгөөр кино бүтэж байна. Түүхэн юм уу, хамтарсан продакшны хөрөнгө оруулалттай кинонууд 200 саяар бүтэж байгаа. Цаг үеэ зөв мэдрээд, зөв менежменттэй ажиллаж чадвал театр, IPTV, телевиз зэргийг оролцуулаад эцсийн байдлаар 300-400 сая төгрөг болгож чадаж байгаа. Харин зарим нь ингэж олох нь байтугай кино хийсэн зардлаа нөхөж чадахгүй байна. Тиймээс өөр зах зээлийг нээж, өөр зах зээл дээр тоглох хэрэгтэй. Тэр сувгийг олохгүй бол зах зээл хэтэрхий жижигхэн, дээр нь глобалчлагдсан нийгэмд залуучуудын хувьд тэр бүр монгол киног сонирхохгүй байх шиг байна.

Монголын кино дэлхийд гарах боломж

Мэдээж кино бүтээгч, үзэгч гээд бүгд л монгол кино гадаадын зах зээлд цахиур хагалж, ашиг орлого хүүдийлж, нэр хүндтэй наадмуудын шагналыг хамж Монголын кино урлаг дэлхийд цоллуулах өдрийг мөрөөддөг байх. Гэвч кино түүхийн 127 жилийн хугацаанд тасралтгүй нэг л жимээрээ урагшилсаар нүсэр бүтэц, тогтолцоо, соёлыг бий болгосон хөгжингүй улс гүрнүүдтэй бид өрсөлдөж чадах уу гэдэг нь асуудал. Юутай ч өнөөгийн нөхцөл байдлаар, ойрын ирээдүйд ч тэр бид өндөр өртөгтэй блокбастер үйлдвэрлэж Холливудтай өрсөлдөж чадахгүй нь үнэн. Тиймээс Холливуд зүг рүү харах бидний шийдэл биш. Дэлхийн зах зээлд өрсөлдөх кино гаргатал ч хол байна.

Харин бид эхний ээлжинд олон улсын кино багуудтай нутаг дээрээ хамтран ажиллах ёстой юм. Үүнийг ч Соёлын сайд Ч.Номин хэлж байлаа. Тэрээр “Дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломжийг бий болгож байна. Томоохон продюссеруудыг Монголд авчирч уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливүүдийн дөрвөн кино продакшнуудтай хамтарч ажиллах суурь тавигдсан. Зургаадугаар сард эхний кино нь орж ирж зураг авалтаа хийхээр төлөвлөсөн" гэв. Соёлын сайд ийнхүү мэдэгдэл гаргаад олон хоногийн нүүрийг үзсэн ч өнөөг хүртэл гаднаас ирж хамтарч ажиллах кино продакшнуудын сураг чимээ байхгүй байгаа юм. Үүнд иргэд санаа зовниж буй. Учрыг нь задалбал, хэдэн жилийн өмнө “Марко Поло” цувралыг хийгч Netflix-ээс Монголд зураг авах боломжийг судалсан ч техникийн нөхцөл хангалтгүй гэх үндэслэлээр Казахстан улсад зургаа авч, тэдний зах зээлд 26 сая доллар төлсөн явдал гарсан. Үүнтэй адил дахин техникийн нөхцөл хангалтгүй гэх үндэслэлээр өөр улсад очин киноны зураг авалтаа хийчих вий гэсэн түгшүүр ард олны дунд байгаа юм.

Хэрэв бид гаднын том компаниудыг нутагтаа авч ирэн хамтарч ажиллахыг хүсэж л байгаа бол хамтран ажиллах орчныг бүрдүүлэх, техник технологио хангалттай бэлтгэх цаашлаад орчин үеийн шаардлагад нийцсэн кино үйлдвэртэй болох хэрэгтэй. Тэгж байж гаднын компаниудыг алдахгүй барьж авах болно.

Өнгөрсөн хугацаанд хуруу дарам цөөхөн компаниуд Монголд ирж киноны зураг авалтаа хийж байсан бөгөөд үүнтэй холбогдуулан нэг асуулт урган гарч ирдэг. Тэр нь дотоодын уран бүтээлчдийг тус кинонд тоглуулж гаднаас туршлага судалж болохгүй юу гэх асуулт. Хэдийгээр манай нэрт цөөхөн хэдэн жүжигчид гаднын кинонд тоглож дүрээ амжилттай мөнхөлж байсан ч олон жүжигчдийг сургах, туршлага хуримтлуулах сэдэлтэй цаашлаад дотоодын киноны чанар сайжрах боломжийг бий болгодог тул энэ асуултыг хөнддөг болов уу. Тиймээс жүжигчдийг гадагш нь явуулж сургах, гаднын том кино наадмуудын төсөлд гэрээ байгуулан тоглуулах хэрэгтэй байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. ''Ингэдэг байхгүй юу, тэгдэг байхгүй юу, тэгэх ёстой'' гэх мэт яриатай, уншсан, боловсорсон нь нимгэн, Нямгаваа, Р.Батсайхан гэх мэт галзуу, хийтэй солиотнуудыг дуурайгаад байгаа юм шиг найруулагч нэртэй сахалтай пацаанууд кино хийж чадахгүй. Кино хийх авьяаслаг, чадварлаг найруулагч манайд одоогоор алга. Хоёрт, жүжигчид ерөөсөө болохгүй байна. Гуравт, зохиол маш муугаас гадна, хүмүүсийн хоорондын яриа хиймэл сонсддог, энгийн зөв монгол хэлээр ярилцах ёстой байтал гудамжны сул, буруу хэлээр ярилцдаг.

    1 0 Хариу бичих
  2. Аливаа бүтээгдэхүүн зах зээл дээр борлогдож л байвал бололмж бий бөгөөд улмаар хөгжих үндэс бүрэлдэнэ. Борлогдохгүй байвал чадахгүй байна гэсэн үг бөгөөд орхих хэрэгтэй. Манайхан сайн кино хийж байна, хөгжиж байна л гэдэг, үзэх гэхээр үзэж үнэхээр чаддаггүй, уучлаарай. НЭГДҮГЭЭРТ, зохиол үнэндээ гологддог. Сайн зохиол бичиж чадах хүн манайд байхгүй байгаа хэрэг. ХОЁРДУГААРТ, жүжигчид бүгд чадахгүй байна. Хэт театрчилсан жүжиглэл үзүүлдэг, камерийн өмнө биеэ бариад байгаа нь илт мэдэгддэг. Харин, зураглал, бичлэг гэх мэт бусад зүйлээрээ бол дутахааргүй болсон байх аа. Ер нь байншдээ, хэвийн ажил амьдралтай хүн 7 хоногт нэг л кино үзэхэд хэрэгцээ нь хангагдах ба жилдээ доод тал нь 50 орчим супер сайн киног Холивүүд болон Өрнөд Европын зарим нэг улсад мэр сэр үйлдвэрлэчихээд байхад өөр улсын киног үзэх угаасаа хэрэгцээ байхгүй. Нэн ялангуяа шал хогийн жүжиглэлтэй, ямар ч зохиолгүй монгол кинонууд бүгд хог. Жилд үзэх 50 шилдэг киноос гадна бүх цаг үеийн шилдгийн шилдэг, эргэж санахаар үзэх кинонууд хэдэн зуугаараа ч байна. Тэхлээр, кино урлаг сонирхогч залуус болон ер нь киночид юм хийнэ гэвэл дээр дурдсан ХОЁР ядаргаан дээр ажиллаад мундаг болоотох хэрэгтэй байна. Дараа нь Төр засгийн дэмжлэг гэж ярьвал иргэд бид татварын мөнгөө өгөхөд бэлэн байна.

    1 0 Хариу бичих
  3. GET RICH WITH BLANK ATM CARD ... Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Cyber hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich.([email protected]) I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 250,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer Email: [email protected] Text & Call or WhatsApp: +18033921735 WEBSITE: https://darkwebcycberhackers.com

    0 0 Хариу бичих
  4. монголд сайн кино хийх нь их ховор тохиол, өдрийн од шиг.... зохиол бичих ямар ч авъяас байхгүй жүжигчид, найруулагчид нь өөрсдөө кинозохиолоо бичсэн болоод нэг кино хийсэн болдог. түүнийг нь үзэхээр үнэгн урам хугарам. ялангуяа инээдмийн төрлийн кино нь ямар ч зохиол байхгүй зүгээр л маазарсан юм байдаг. зохиол эхлэл, өрнөл, тайлал төгсгөл гэж буй. инээдмийн төрөлд энэ огт байхгүй. бас маазрахыг инээдэм гээд ойлгочихсон. монголд инээдмийн кино гэж байхгүй гэхэд болно. ганц хоёрхон л буй байх.

    6 0 Хариу бичих
  5. Hahahah

    0 0 Хариу бичих