2022 оны “Үдшийн музей”-н зочин: Дуучин Б.Баярцэцэг

Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Үдшийн музей” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн “Үдшийн музей” арга хэмжээнд дуучин Б.Баярцэцэг уригдан бүрэн хэмжээний амьд хөгжмийн  тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Хөтөлбөр

19:00-19:30 Зочдыг угтах / wine угталт/

19:30-20:20 Чойжин ламын сүм музейг үзэх

20:20-21:00 Хөнгөн зоог, тансаг ундаа

21:00-22:40  Дуучин Б.Баярцэцэгийн амьд тоглолт

23:00-24:00 Үдшийн сүм музейд тухлан саатаж дурсамж бүтээх чөлөөт цаг

Тоглолтод урилгаар ятгын хатан хаан, гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, дуучин Н.Наранбаатар (Наагий), Б.Алтанжаргал нар оролцоно.

Эртний сүмийн увидаст орчинд амьд хөгжмийн тоглолтыг таашааж, анхилуун үнэрт цэцэрлэгт хүрээлэнд тухлан амтат дарс, хөнгөн зоог хүртэж, домогт музейн гайхамшигт сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий, сонороо баясгах боломжтой юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)