Шварценеггер хуучин эхнэртээ 200 сая долларын хөрөнгө шилжүүлнэ

Арнольд Шварценеггер сэтгүүлч Мария Шрайвер нарын хөрөнгө хуваах асуудал шүүхээр шийдвэрлэгдэж дууссан тухай USWeekly мэдээлжээ. Хос хоёр 1986 оноос хойш 2011 онд салах хүртлээ цуглуулсан хөрөнгийг 400 сая гэж үнэлсэн юм. Талууд тохиролцоонд хүрч чадахгүй байсан тул хөрөнгө хуваах ажиллагаа ийнхүү 10 жил үргэлжилжээ.

А.Шварценеггер гэрийн үйлчлэгчтэйгээ харилцаа тогтоосон нь илчлэгдсэний дараа Мария Шрайвер гэрлэлт цуцлуулах хүсэлтээ шүүхэд өгсөн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)