Улсын наадамд барилдах бөхчүүдийг ирэх сарын 7-9-нд бүртгэнэ

Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн урьдчилсан тоог бөхийн гал, дэвжээдийн удирдлага, дасгалжуулагч нар зургаадугаар сарын 28-ны дотор бичгээр болон МҮБХ-ны албан ёсны хаягаар ирүүлэх шаардлагатай аж. 

Албан ёсны бүртгэл 2022 оны долоодугаар сарын 07-09-ны өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд үргэлжлэх юм байна. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, цээж зурагтайгаа МБӨ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ гэж МҮБХ-ноос мэдээлэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)