Х.Тамир: Их, дээд сургууль элсэж буй оюутны бичиг баримтыг сургууль хураахыг хориглоно

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулан танилцуулах үеэр Дээд боловсролын газрын дарга Х.Тамир их, дээд сургуулиуд оюутан элсүүлж эхэлсэн талаарх мэдээллийг өглөө. 

Тэрээр "Өнөөдрөөс их, дээд сургуулийн элсэлтийн ажил эхэлж байна. Их, дээд сургуулиуд оюутнуудыг цахимаар элсүүлэх чиглэлийг БШУЯ-наас өгсөн. Өмнө нь 4-5 хоног хүүхдүүдийг хүлээлгээд, чирэгдэл учруулдаг байсан. Тиймээс энэ ажлыг цахимд шилжүүлсэн. ЭЕШ өгсөн бүх хичээл нь 400 оноонд хүрээгүй бол коллежид элсэх боломжтой. Харин 480-аас доош оноо авсан сурагчид дээд сургуульд элсэж болно. Их, дээд сургууль элсэж буй оюутнаас биеийн байцаалт, бичиг баримтыг нь хураахгүй байх чиглэл өгсөн. Мөн хэмжээст оноонд хүрээгүй хүүхдүүдийг элсүүлж, элсэлтийн хураамж авахгүй байхыг сургуулийн захиргаанд сануулсан. Нийт 88 их, дээд сургуульд элсэлт зохион байгуулж байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 106 surguuli asuudal nga myy syrdag xvvxdv98 avdag asuudal bnshvv anhaaryylj bn shvv

    0 0 Хариу бичих