Техаст хаягдсан машины чингэлгээс 46 хүний цогцос илэрчээ

АНУ-ын Техас мужийн Сан-Антонио хотын захад орхигдсон ачааны машины чингэлэгт 46 хүн нас барсан байсныг цагдаа нар олжээ. Амьд үлдсэн 16 хүн, түүний дотор дөрвөн хүүхдийг эмнэлэгт хүргээд байна. Мексикийн хилээс 250 км зайд оршдог Сан Антонио хот нь хууль бусаар хил давуулагчдын дамжин өнгөрөх гол зам юм. Зуучлагчид бичиг баримтгүй цагаачдыг АНУ руу ачааны тэргээр тээвэрлэх явцдаа орхиж явснаас дээрх золгүй явдал тохиосон бололтой.  

Сан Антонио хотын захирагч Рон Ниренберг "Тэд гэр бүлтэй байсан ... мөн илүү сайн амьдралыг хайж байсан байх. Энэ бол хүний ёсноос гажууд ​​аймшигт эмгэнэлт явдал" хэмээн BBC-ийн сурвалжлагчид ярьжээ. 

Жолооч нь орхиж явсан машиныг олоход чингэлэг дотор 40 градусын халуун, амьд хүн тэвчихийн аргагүй нөхцөл байдал угтжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)