Б.Сүх-Очир: Манай улсын жилд төлөх зээлийн хүүгийн төлбөр 2025 онд 1.4 их наяд болж нэмэгдэнэ

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир манай улс жилд зээлийн хүүгийн төлбөрт хэдэн төгрөг төлж байгаа талаар УИХ-ын Төсвийн байнгын хороонд мэдээлэл өглөө. Тэрээр "Одоогийн байдлаар зээлийн хүүгийн төлбөрт жилд ойролцоогоор нэг их наяд төгрөг төлдөг. 2018 оны гүйцэтгэлээр нэг их наядыг төлж байсан. 2019 онд 861, 2020 онд 932, 2021 онд 960 сая төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн. Зээлийн хүүгийн жилийн төлбөр 2025 он гэхэд 1.4 их наяд болж нэмэгдэнэ. Хүүгийн төлбөрийн төсвийн орлогод эзлэх хувь 6-7 хувь байгаа" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)