BIS: Дэлхийн эдийн засагт өндөр инфляц нүүрлэж байна

Олон улсын төлбөр тооцооны банк (BIS) жил тутмын тайландаа дэлхийн эдийн засагт тулгарч буй сорилтуудын талаар танилцуулжээ. Тус банкны шинжээчдийн үзэж буйгаар өндөр түвшний инфляц гол аюулын нэг ажээ. Тиймээс улс орныхоо санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд төв банкууд эдийн засгийн шинэчлэл хийх ёстой гэж үзэж байна.

"Инфляцийн шинэ эриний аюул нь өсөлтийн төлөв сул, санхүүгийн эмзэг байдал нэмэгдэж байгаатай давхцаж байгаа тул стагфляцийн эрсдэл дэлхийн эдийн засагт нөмөрч байна" гэж тайланд дурджээ.
Европ дахь эрчим хүчний хямралын улмаас дэлхийн инфляц өсөж эхэлсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)