Жэжүд алга болсон монгол иргэдийг одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй

Энэ сарын 22-ны өдөр Чежүгийн олон улсын нисэх онгоцны буудалд 150 монгол жуулчин ирснээс 23 нь сураггүй алга болсон тухай мэдээлэл гарсан. Тэд дөрвөн шөнө таван өдрийн аялалтай байсан бөгөөд аяллаа дуусгаад 26-ны өдөр эх орондоо ирэхээр төлөвлөжээ. Гэвч аяллын сүүлийн өдөр буюу 26-ны өдөр манай 23 жуулчин дотуур байрнаасаа холбоо сураггүй алга болсон байна. Тэд БНСУ-д 30 хоног визгүй байх боломжтой тул долоодугаар сарын 21-нийг хүртэл жуулчны хэвийн статусаа хадгална. Тиймээс одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй юм байна. Хэрэв дээрх хугацаанд багтаж нутаг буцахгүй бол хууль бусаар оршин суугч болж хувирах юм.

Энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын визийн журам хэвийн горимд шилжсэн. Үүнтэй холбогдуулан тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд визийн хэвийн горим цуцлагдах аж. Тиймээс БНСУ руу зорчиж буй иргэдийг өндөр хариуцлагатай, ухамсартай аялахыг БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулсаар буй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Хаа газар хэдэн юм атгуулахад усан онгоц завиар эх газар хүргэчих хүн байж л байгаа.дэлхийн хүмүүс дунд мөнгөнд нүдээ ухаж өгөхөөс ч буцахаа байсан хүмүүс аль оронд байж л байгаа шүү дээ

    0 0 Хариу бичих
  2. юу ч үгүй нүцгэн арал гэсэн үг шүү дээ ажил олно олоод баригдалгүй удана гэж үлгэр мугпурүү сэлдэггүй л юм бол

    0 0 Хариу бичих
  3. Төр засаг юу бодож байдаг юм бол. Харьд зугаална гэж очоод зугтаж харлаж байна гэдэг чинь буруу ч гэсэн энд амьдрахад хэцүү болоод тэр байх да

    0 2 Хариу бичих
  4. Очсон монголчууд ингээд оргож бултаад харлаад байна, юун визгүй болох, нүдний булай.

    3 0 Хариу бичих