Суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн нэрэмжит уралдаанд Ч.Бадрал дэд байр эзэллээ

Италийн Буссэто хотноо энэ сарын 21-26-ны хооронд  зохион байгуулагдсан суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн нэрэмжит 58 дахь удаагийн олон улсын уралдаанд Мариинский театрын зочин гоцлол дуучин, дуурийн дуучин Ч.Бадрал дэд байр эзэллээ. Уралдаанд 18-35 насны хэдэн зуун уран бүтээлч бичлэгээ ирүүлснээс Канад, АНУ, Австрали, БНХАУ, Япон, Солонгос, Монгол, Итали, ОХУ зэрэг 26 орны 106 дуучин шалгарч, гурван шатны турш өрсөлдсөн байна.

Финалын шатанд 12 дуучин шалгарснаас нэгдүгээр байрт Итали улсын дуучин Сара Кортолеззис (сопрано), дэд байрт Ч.Бадрал (баритон), гуравдугаар байрт БНХАУ-ын дуучин Хуан Хун Ли (басс) шалгарсан байна. Энэхүү уралдаан нь олон улсад болон Монгол Улсын Засгийн газраас гаргасан "Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам"-ын "А" зэрэглэлд эрэмбэлэгддэг чансаа өндөр уралдаан юм.

Ч.Бадралын хувьд уг уралдааны шагналыг Монголдоо анх авч ирсэндээ баяртай буйгаа илэрхийлжээ. Түүний хувьд өнгөрсөн жил чансаагаараа дэлхийд гуравт эрэмбэлэгдэж буй Норвегийн алдарт хатан хаан Сониогийн нэрэмжит /The queen Sonjo International music competition/ уралдаанд амжилттай оролцож, дэд тэргүүн байр эзэлж байсан билээ. Ч.Бадрал 2021 онд Санктпетербург хотын Марийнский, Москвагийн их театр Большой, Италийн Ж.Вердийн нэрэмжит Писагийн театр, Испанийн Сивилийн театр, Норвегийн их театр, Оситений дуурийн театр зэрэг олон алдарт тайзнаа Монголын баритон хоолойтныг таниулсан.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Gaihaltai

    0 0 Хариу бичих
  2. Bayr hurgie

    1 0 Хариу бичих
  3. Баярлалаа. Амжилт хүсье.

    0 0 Хариу бичих