Б.Бат-Эрдэнэ: БНСУ-ын шар хэвлэлээр гарсан мэдээллийг Монголд ихээр түгээж байгаа нь харамсалтай

Энэ сарын 22-ны өдөр Чежүгийн олон улсын нисэх онгоцны буудалд 150 монгол жуулчин ирснээс 23 нь сураггүй алга болсон тухай мэдээлэл гарсан. Тэд дөрвөн шөнө таван өдрийн аялалтай байсан бөгөөд аяллаа дуусгаад 26-ны өдөр эх орондоо ирэхээр төлөвлөжээ. Гэвч аяллын сүүлийн өдөр буюу 26-ны өдөр манай 23 жуулчин дотуур байрнаасаа холбоо сураггүй алга болсон байна. Тэд БНСУ-д 30 хоног визгүй байх боломжтой тул долоодугаар сарын 21-нийг хүртэл жуулчны хэвийн статусаа хадгалах юм байна. Үүнтэй холбоотой асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна. Долоодугаар сарын 21-нийг хүртэл тухайн иргэдийг ямар нэгэн байдлаар хайх үйл ажиллагаа явагдахгүй. Ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй, осолд өртөөгүй л бол хайхгүй. БНСУ-ын шар хэвлэлээр гарч байгаа мэдээллийг Монголд ихээр түгээж байгаа нь харамсалтай. Тиймээс би монгол хүн монгол хүндээ хайртай байгаач гэж хэлж байгаа юм.

Монгол Улсад 30 хоног визгүй орж ирсэн БНСУ-ын иргэн тав хоног аялалынхаа маршрутын дагуу яваад хүсвэл үлдсэн 25 хоногтоо тодорхой хэмжээний аялалыг өөрөө хийх бүрэн боломжтой. Яг үүнтэй адилхан процесс. Тиймээс тухайн 23 иргэнийг харлачихсан юм шиг, БНСУ-ын талаас хайгаад байгаа юм шиг байдлаар мэдээллэхгүй байхыг хүсэж байна. Долоодугаар сарын 9, 14-нд нислэг байгаа. Жэжү арлаас эх газар луу явна гэдэг бараг боломжгүй асуудал. Зөвхөн визтэй иргэд л нэвтрэх боломжтой. Нисэх онгоц, усан онгоц ялгаагүй шалган нэвтрүүлэх цэгүүд ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд бас Жэжү арлаас эх газар луу явах гэж байгаад баригдсан асуудал үүсэж байсан" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Одоо тэгээд ажилгүй,мөнгөгүй,хоол унд ,хонох газаргүй Ууланд Монголын 22-ТАРЗАН гэж баригдлаа гэх бий.

    0 0 Хариу бичих
  2. Ym bolgond navsagnaj yavhiin.

    0 0 Хариу бичих
    • nawsaganaj ch geh shg chmas l der hvn de

      0 0